Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гэгээнтэн цогцолборт RE/MAX SKY брокер оффис нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Үл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон компанийн нэг RE/MAX үйл ажиллагаагаа улам тэлсээр, өргөжсөөр байна.

Улаан, цагаан , хөх өнгө агаарын бөмбөлөг лого хотын маань бараг л өнцөг булан бүрт харагдах болсон гэхэд хилсдэхгүй.

RE/MAX агаарын бөмбөлөг хөөрсөөр  Хан Уул дүүрэг Гэгээнтэн цогцолбор дээр ирж  RE/MAX Sky салбар оффис нээгдсэн мэдээг та бүхэндээ хүргэе.  Энэхүү оффис нь RE/MAX ын 13 дахь оффис билээ. Ингэснээр RE/MAX зөвхөн Хан Уул дүүрэгт л гэхэд 5 брокер оффистой болж байна. Брэндийн өндөр шаардлага хангаж , Бүсийн төв оффисоос албан ёсны брокер оффисын эрхээ  авснаас хойш RE/MAX Sky оффис 2 сарын дотор  ийнхүү Гэгээнтэн цогцолборын 8 давхарт албан ёсоор нээгдэж байгаа юм. 

Брокер оффисын гүйцэтгэх захирал н.Очирэрдэнэ нь Австралид санхүүгийн менежментийн чиглэлээр төгссөн бөгөөд АНУ ын Лас Вегас хотод олон улсын үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр мэргэшсэн хийж бүтээх ирмүүн хүслээр жигүүрлэн яваа шинэ үеийн шилдэг залуусын нэг юм.

Очирэрдэнэ нь   RE/MAX Realty оффист нэг жил хагас үл хөдлөх хөрөнгийн зуучлагч агентаар ажиллаж энэ салбарт маш сайн туршлага хуримтлуулсан . Тэрээр RE/MAX ын TOP PRODUCER шилдэг агент байсан ба өөрийн брокер оффисоо ийнхүү нээж байна.

Нээлтийн ёслолд хамтран ажилладаг харилцагч ид, банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид, нийт RE/MAX ын хамт олон оролцлоо. 

Нээлтийн үеэр н.Очирэрдэнэ захирал хэлсэн үгэндээ

“ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ, ЯЛАНГУЯА ЭНЭ САЛБАРТ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЖ БУЙ RE/MAX  Т БИ МАШ ИХ БОЛОМЖЫГ ОЛЖ ХАРЖ БАЙГАА УЧРААС ШИНЭ БРОКЕР ОФФИСЫН ЭРХИЙГ АЛБАН ЁСООР АВЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ, ОФФИСОО ӨНӨӨДӨР АЛБАН ЁСООР НЭЭЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА. БИ ӨӨРӨӨ АГЕНТ БАЙСАН УЧРААС ХЭРЭГЛЭГЧ НАРТ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ХАМГИЙН САЙН ХҮРГЭХ ВЭ, ХЭРХЭН ХИЙВЭЛ АГЕНТУУД МААНЬ АЯ ТУХТАЙ БҮТЭЭМЖТЭЙ, СЭТГЭЛ ДҮҮРЭН АЖИЛЛАХ ВЭ ГЭДгийг сайтар бодож хамгийн тохь тухтай, найрсаг орчинтой оффис байлгахын тулд тохижуулж, төлөвлөсөн”  гэсэн юм.

Нээлтийн үеэр АНУ ын Денвер хотод байрлах RE/MAX төв оффисоос RE/MAX ын Азийн үйл ажиллагааг хариуцсан захирал ноён Ян Рэпа, шинжээч мэргэжилтэн Адил Ки нар хүрэлцэн ирж нээлтийн ёслолд оролцжээ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.