Үл хөдлөх хөрөнгийн салбар гэдэг дэлхийн бүхий л газруудад улс орны эдийн засагт оруулдаг хувь нэмрээрээ маш өндөрт тооцогддог, улсынхаа хөгжилийг урагшлуулахад хамгийн их үр өгөөжийг өгдөг томоохон салбар байдаг билээ.
Зөв зохицуулалт, зөв хөгжлөөр явж чадвал ард түмэн энэ салбарын бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг саадгүй авч амьдралдаа томоохон хөрөнгө оруулалтыг хийдэг. Тиймээс ч энэ салбар хэн бүхний анхаарлын төвд байдаг.
Хэрэглэгчид өөрийн хэрэгцээ шаардлага, боломжиндоо таарсан үл хөдлөх хөрөнгөө хэрхэн олох вэ, амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлэх тэрхүү орон сууцаа хэрхэн сонгох вэ, хаана ямар шинэ байрилга баригдаж, хаана боломжууд бий болж байна вэ, миний амьдардаг орон сууц ирээдүйд үнэ цэнэ нь нэмэгдэх болов уу ? энэхүү маш олон асуултын хариултыг та үл хөдлөх хөрөнгийн зуучлагч мэргэжилтнүүдээс л авах боломжтой.
Тэгвэл энэхүү салбарт маш зоригтойгоор нэвтэрч, итгэл төгс урагшилж яваа хөдөлмөрч, санаачлагатай RE/MAX Mongolia бүсийн хамт олон энэ өдрүүдэд 2 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. АНУ д анх үүсэж дэлхийн 110 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийн №1 үл хөдлөх хөрөнгийн RE/MAX компани Монголын зах зээлд ажиллаж эхэлснээс хойш Монголын үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарыг шинэ түвшинд гаргасан гэдэгт олон хүн санаа нийлэх бизээ.
Ойн баярын арга хэмжээнд RE/MAX ын Азийн бүсийг хариуцсан захирал ноён Ян Рэпа, шинжээч мэргэжилтэн Адил Ки нар Америкаас хүрэлцэн иржээ.
Ойн баярын үеэр шилжин явах этик ёс зүйн тангарагийн тугийг RE/MAX Realty оффис RE/MAX Star оффист гардуулан өглөө. Агент панел ярилцлагын хойморт RE/MAX Central Нолжирмаа , RE/MAX Realty Тамир, RE/MAX VIP Сайнжаргал, RE/MAX Crystal Заяа , RE/MAX Best Загдсүрэн нарын шилдэг 5 агент уригдаж өөрийн туршлага, мэдлэгээ хамт олонтойгоо хуваалцсан бол админ менежерүүдийн ярилцлагын хойморт RE/MAX Infinity Гэрэлчимэг, RE/MAX Realty Ганчимэг, RE/MAX Central Отгонпүрэв нар уригджээ.