Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Барселона бол зүгээр нэг хөлбөмбөгийн клуб биш"

SPS телевиз
2017 оны 10 сарын 2
SPS
Зураг зураг

Барселона клубын уриа болох “бид зүгээр нэг клубээс хавьгүй илүү” гэсэн уриа нь хэзээ ч өнгөрсөн амралтын өдрүүдэд байснаас илүү утга учиртай байсангүй ээ. Учир нь Барселона хотод өнгөрөгч долоо хоногт тусгаар тогтнолоо хүссэн Каталон үндэстэн Испаний засгийн газрын эсрэг үймээн дэгдээж тусгаар тогтнолоо сэргээх олон нийтйн санал асуулгыг цуглуулжээ.

Энэ санал хураалтыг зогсоохын тулд Мадридын засгийн газраас  хатуу хориг арга хэмжээ авсан байна. Тухайлбал үймээнийг дэгдээсэн толгойлогч нарыг баривчилж, сая сая саналыг хуудсыг хураан авч, олон нийтийн арга хэмжээг цуцалсан бөгөөд улмаар Кампноуд болсон Барселона болон Лас Палмас багуудын тоглолтыг ямар ч үзэгчгүйгээр явуулахаар болжээ. Тус тоглолтод Барселона клуб 3-0 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авч Каталон үндэстнүүддээ бага ч гэсэн урам зориг сэтгэлийн тэнхээ бэлэглэжээ.

Тэд одоогийн байдлаар Ла лигээ 21 оноотойгоор итгэл төгс тэргүүлж байна. Барселона клуб нь хэзээд каталон үндэстний амин зүрх тусгаар тогтнолын бэлэг тэмдэг байсаар ирсэн билээ.-

 

Зураг