Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сарын шилдэг тамирчид дэлхийн шилдэг Huawei утсаар амжилтынхаа зургийг авна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн ухаалаг утасны зах зээлд борлуулалтаараа тэргүүлж буй “Huawei” компанийн шинэ загварын P10 гар утсаар Монголын Үндэсний Олимпын Хорооны сарын шилдэг тамирчин болсон Д.Сумъяа, П.Орхон нарыг шагнаж, амжилтыг нь мялаажээ. Тус бэлгийг Huawei-ийн монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар Huawei Technologies LLC төлөөлөл хүрэлцэн ирж, гардуулав.

Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпын наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа, Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-аас алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар олон нийтийн санал асуулгын дүнгээр наймдугаар сарын шилдэг тамирчдаар шалгаруулсан байна. Энэхүү “Сарын шилдэг тамирчин”-г олон нийтийн санал асуулгаар нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч, спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэгдэн дүн гарч, онцлох тамирчдаар тодруулжээ.

 

Тус арга хэмжээнд МҮОХ-ны тэргүүн, дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож, мөн энэ үеэр МҮОХ-ны  ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган  Монголын спортын түүхэнд шинэ амжилт тогтоосон, тив дэлхийд алдар нэрээ дуурсгаж буй тамирчдыг алдаршуулах, хүүхэд залуучууд, олон нийтийн дунд хөдөлгөөн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор сар тутам шилдгүүдийг тодруулах болсноо мэдэгдлээ.  “Huawei Technologies LLC” компанийн ухаалаг утасны шагналын эздийг “Skytel” компанийн багцаар хамтран урамшуулжээ.

Сарын шилдэг тамирчид Leica брэндийн хос камераар тоноглосон  дэлхийн шилдэг “Huawei” ухаалаг утасны   гайхамшгаар амжилтынхаа түүхийг гэрэл зурганд үлдээх боллоо.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.