2018/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.37₮
B30
УЛААНБААТАР
-20°
|
-27°
B28
УЛААНБААТАР
-26°
|
-32°
B30
УЛААНБААТАР
-27°
|
-37°
22:00
S32
-32°
23:00
S32
-34°
00:00
S32
-34°
01:00
S32
-34°
02:00
S44
-36°
03:00
S44
-36°
04:00
S44
-36°
05:00
S44
-36°
06:00
S44
-36°
07:00
S44
-37°
08:00
S44
-37°
09:00
S44
-37°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Баатархүү: НИТХ дахь МАН-ын бүлэгт ажил хэрэгч шаардлагыг тавьж байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 29
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ын XI хурал хойшлогдсонтой холбоотойгоор өнөөдөр НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийлээ. 

Ц.Баатархүү "Монгол Улс, Монголын төр гэдэг хуультай, хуулиа биелүүлдэг дэг журамтай байдаг. Анх удаа НИТХ-ийн даргыг огцруулаад, даргаа сонгож чадахгүй долоо дахь хоног дээрээ ирээд байна.

НИТХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан. Хугацаа нь өнөөдөр дуусч байгаа учир НИТХ-ийн XI хуралдаан үргэлжлэх ёстой байсан.

Гэтэл МАН-ын бүлэг энэ хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй гээд нэг дэх өдөр хүртэл хойшлуулъя гэсэн байр суурийг илэрхийлээд байна. 

Бид нэг зүйлийг хэлж байгаа. Хэрвээ завсарлагыг сунгах шаардлага байгаа бол МАН одоогийн дэгт заасны дагуу хууль, дэгээ мөрдөөд завсарлагыг сунгах хүсэлтэй байгаагаа хуралдааныг эхлүүлсний дараа мэдэгдэх ёстой.

Гэтэл завсарлага сунгах, нэмж авах талаар ямар нэгэн зүйлийг илэрхийлэхгүйгээр өнөөдрийн хуралдааныг хойшлууллаа.

2018 оны Нийслэлийн үндсэн чиглэлийг аравдугаар сарын 5-ны дотор өргөн барьдаг. 2018 онд хийгдэх гол ажлыг НИТХ хийх ёстой.  Мөн төсвийг хэлэлцэж, хөрс, агаарын бохирдол, өвөлжилтийн бэлтгэлийг ярих шаардлага үүсдэг. 

Гэвч өнөөдөр энэ бүгдийн талаар ярих биш, албан тушаалынхаа асуудлыг эрх баригчид одоог хүртэл шийдэж чадахгүй байна. Үүнээс болоод олон ажил гацчихаад байгаа.

Тиймээс НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ дахь МАН-ын бүлэгт ажлаа шуурхайлж, хуралдъя гэх ажил хэрэгч шаардлагыг тавьж байгаа" гэлээ.

x