Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

НИТХ-ын даргын асуудал хойшлогдож, Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 29
iKon.MN
 

НИТХ-ын XI хурал 10 дугаар сарын 02-нд буюу Даваа гарагт хуралдаж даргаа сонгохоор болжээ. 

Есдүгээр сарын 22-нд болсон уг хурлаар  НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч шийдэлд хүрч чадаагүй.

Учир нь  НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан билээ.

Уг завсарлагын хугацаа өнөөдөр дуусаж байгаа ч ажлын бус цагтай таарч байгаа тул ийнхүү шийдвэр гаргажээ.  

Ирэх даваа гарагт НИТХ-ын даргаар хэн сонгогдох нь тодорхой болно. 
 
Гэрэл зургийг mpa.mn

Харин өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг 11:00 цагаас, Төрийн байгуулалтын байнгын хороо 12:00 цагаас хуралдаж Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ. 

Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг ирэх Даваа гарагт эхлэх УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм.