Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС шинэ Засгийн газрын бодлогыг харзнахаар шийджээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар Монголын асуудлыг хэлэлцэх байсан ч хойшилсон тухай Монголбанкнаас өнөөдөр мэдээллээ. 

Тухайлбал Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "ОУВС-гийн ажлын хэсэг хөтөлбөрийнхөө үнэлгээг II улирлын байдлаар хийж гүйцэтгээд явсан.

Хөтөлбөрийн үнэлгээнд зорилтууд бүгд хангагдсан гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн байгаа.  Энэ дүгнэлтийг танилцуулах хурал есдүгээр сарын 25-нд болох байсан боловч хойшилсон. Хойшилсон нь Засгийн газар огцорсонтой холбоотой. 

Тэд шинээр бүрэлдэх Засгийн газартай уулзаж ОУВС-тай тохирсон бодлогын арга хэмжээнүүд цаашид хэрэгжих үү гэдгийг ярьж, тохирч, үнэлгээгээ хэрэгжүүлнэ гэсэн байгаа" гэв. 

Өөрөөр хэлбэл ОУВС манай шинэ Засгийн газрын бодлогыг харзнахаар шийджээ.