Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

"ОУВС-гийн хуралдаан хойшилсон талаар албан ёсны шийдвэр гараагүй"

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Засгийн газар солигдож буйтай холбоотой ОУВС-гийн хөтөлбөр цаашид яах бол гэсэн эргэлзээ олон хүнд төрж байгаа байх. ОУВС-гийн Монголд хэрэгжиж буй хөтөлбөр Засгийн газрын хөдөлгөөнтэй холбоотой саатаж буй талаар өчигдөр зарим хэвлэл мэдээлсэн. 

Мэдээллийг нягталж Сангийн яамнаас тодруулахад "ОУВС Монгол Улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаа мэдэгдээд байна гэдэг нь албан ёсны эх сурвалжтай, баталгаатай мэдээлэл биш.

ОУВС-ийн захирлуудын Зөвлөлийн ээлжит хуралдаан нь 2017 оны 09-р сарын 25-ны өдөр товлогдсон. 

Хугацааны хувьд нааш цааш болгох талаар одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байгаа гэдгийг ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдэгдсэн" гэв.