"Coal Mongolia-2017” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалтаас УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргажээ. Энэхүү уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын эрхэм гишүүн .........................................танаа
Монгол Улсын экспортын баримжаатай үйлдвэрлэл эрхэлдэг нүүрсний уурхайнуудын нийлбэр хүчин чадал 60 сая тоннд хүрлээ. Энэ хэрээр нүүрсний салбар улсын экспортын орлогын дийлэнхийг дангаар бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийн гол хөшүүргийн үүрэг гүйцэтгэж байна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 25.6 сая тонн нүүрс экспортолсон нь Монгол Улсын түүхэн дээд амжилт байсан хэдий ч энэ нь нийт олборлолтын хүчин чадалтай харьцуулахад дөнгөж 43 хувьтай байна.
Гол шалтгаан нь тээвэр, ложистикийн хамгийн бүдүүлэг схемтэй, хил гаалийн нэвтрүүлэх чадвар туйлын дутмаг байгаа явдал юм. Улсын нүүрс экспортын гол гарц Гашуун сухайтын авто зам дээр 150 км хүртэл түгжрэл үүссэн нь асуудал хэр хүндэрснийг нотлон харуулж байна. Үүний цаана эдийн засгийн гэхээсээ илүүтэй нийгмийн олон асуудал даамжирч байгааг анхаарах цаг нь болжээ. Тухайлбал он гарсаар 20 гаруй жолооч ослоор нас барж, мансууруулах бодисын хэрэглээ, архидалт, биеэ үнэлэлт, гэмт хэргийн гаралт гэх мэт дам сөрөг нөлөөнүүд хэрээс хэтэрлээ.
Түүнчлэн хэдэн зуун жил ашиглах ёстой гэгддэг Тавантолгойн ордын нөөцийг өнөө маргаашийн төлөө сорчлон олборлож, түүхийгээр нь, их хэмжээгээр дэлхийн зах зээлийн үнээс хэт багаар зарж буйд салбарын мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандсаар удаж байна. Энэ бүхэн Монгол Улсын нүүрсний экспортын далайц, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг олон жил хойш татаж, Монголд орж ирэх боломжтой экспортын орлогын хэмжээг илт бууруулж ирлээ. Улсын эдийн засагт бодит үүрэгтэй нүүрсний салбарт шийдэл хүлээж буй эдгээр чухал асуудлууд долоо дахь удаагийн Coal Mongolia чуулга уулзалтаар урьдын нэгэн адил гол сэдэв болон хөндөгдлөө. Иймд асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүн таньд хандан дараах уриалгыг гаргаж байна.
“Coal Mongolia-2017” олон улсын чуулга уулзалт, зөвлөгөөнд оролцогчид
2017 оны 9 дүгээр сарын 8
Улаанбаатар хот