Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Алекс Окслэйд Чемберлэйн Ливерпүүлийн тоглогч боллоо

SPS телевиз
2017 оны 8 сарын 31
SPS
Зураг зураг

2011 оны 8-н сард Саутхэмптон клубээс Арсеналд ирж байсан Алекс Окслэйд Чемберлэйны гэрээ энэ жил дууссан ба дахин Арсеналтай гэрээ хийсэнгүй. Тэр уг нь Арсеналаас 7 хоногт 180 мянга паундын цалин авдаг байв. Энэ цалинг Арсенал 200 мянга болгон өсгөх санал тавьсан ч Алекс Окслэйд хүлээн авсангүй.

Чемберлэйн Арсеналд ирсэн цагаасаа 198 тоглолтод 20 гоолыг оруулсан бөгөөд Челси клубтэй цалингаа тохирсон байсан гэж олон эх сурвалжууд мэдээлж байсан ч Окслэйд Ливерпүүлтэй 5 жилийн гэрээг үзэглэлээ. Түүний гэрээ 35 сая паундаар хийгдсэн бөгөөд Чэмбэрлэйнийг хэрхэн тоглохоос хамаарч энэ мөнгөн дүн 5 саяар нэмэгдэхээр гэрээнд заажээ.

Ливерпүүл энэ зун жигүүрийн хамгаалагч Мохамэд Салахыг Рома клубээс 34 сая паундаар авсан. Мөн Халл сити клубээс хамгаалагч Робертсоныг 8 саяаар авчирсан бол одоогоор клубын хамгийн үнэтэй наймаа болж Окслэйд Чемберлэйн Ливерпүүлд албан ёсоор нэгдээд байна. Окслэйд Улаануудын тоглолтонд хэр дасан зохицох бол? Тэр Арсеналд байснаасаа илүү амжилтыг үзүүлж чадах болов уу? 

Зураг