Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяа жүдо бөхийн Дэлхийн аварга болж, Г.Одбаяр хүрэл медаль хүртлээ

SPS телевиз
2017 оны 8 сарын 31
SPS
Зураг зураг

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ болж байгаа билээ. Өчигдөр эрэгтэй 73 кг, эмэгтэй 57 кг-ын жинд зодоглосон бөхчүүд алт, хүрэл медаль хүртэж, Монголын жүдочид дэлхийн түвшинд хүрснийг дахин баталлаа. 57 кг-д зодоглосон Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа өчигдөр урамтай сайхан барилдаж, Япон бөхчүүдийн ноёрхлыг тасалсан юм.

Манай бөх хагас шигшээд Панамын тамирчин Мирям Роперыг цэвэр ялсан. Улмаар шигшээд Японы тамирчин Ёшидо Цукасаг нэмэлт  цагт вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртлээ. 

 

Тэгвэл 73 кг-д зодоглосон Г.Одбаяр үзүүштэй барилдаж, хүрэл медаль авсан. Манай тамирчин дагах барилдаанд Өвөр Монголын Саянжаргалыг торгуулиар хожсон. Улмаар хүрэл медалийн төлөө Азербайжаны залуу бөх Хидаяат Хедаровыг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялаад, хүрэл медалийн тавцанд зогссон юм.

Ийнхүү эхний гурван өдрийн дараахь байдлаар манай бөхчүүд нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар багийн дүнгээр хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Японы баг тамирчид 5 алт, 2 мөнгө, 1 хүрэлтэйгээр тэргүүлж байна.

Мөн эхний гурван өдрийн байдлаар дэлхийн 130 шахам орноос ердөө 12 нь л ямар нэг байдлаар медаль хүртээд байна. Харин алтан медалийг Япон, Монгол Улсын баг л хүртсэн нь сонирхолтой. 

 

Зураг