Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ: Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй боллоо

SPS телевиз
2017 оны 8 сарын 30
SPS
Зураг зураг

Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангаж, цаашид мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй боллоо.

Германы Хамбург хотноо үргэлжилж буй ДАШТ-ий 60 кг-ын жинд тэрбээр дөрөвний нэг шигшээд Венесуэлийн боксчин Луис Кабрераг 4:1 харьцаатай буулган авснаар хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөө өрсөлдөх боломжтой болж байгаа юм.

Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай ДАШТ-ий эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Израилийн боксчин Павел Ищенког 5:0 харьцаатай ялж, улмаар өнөөдөр Венесуэлийн боксчныг ялснаар шилдэг дөрөвт тунаж үлдлээ.

Тэрбээр есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө мөнгөн медалийн төлөө Францын боксчин Софиан Омиятай тулалдана. Д.Отгондалай Риогийн олимпийн рингэнд мөнгөн медалийн төлөө тоглолтод түүнтэй тулалдаж, ялагдал хүлээж байсан билээ.

ТҮВШИНБАТ ЭЗЭН ОРНЫ БОКСЧИНД ХОЖИГДЛОО

Германы Хамбург хотноо болж буй боксын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 69кг-д тулалдсан ОУХМ Б.Түвшинбат ялагдлаа.

Тэрбээр эзэн орны боксчин Абасс Бараутай тоглож шүүгчдийн саналаар 5-0 хожигдов.  

Б.Түвшинбат эхний тойрогтоо Польшийн боксчин Кивиор Дамиантай тулалдаж илт давуугаар буюу 5:0 ялсан. Наймд үлдэх тулаанаа ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Багиров Парвизтэй хүч үзэж 4:1 хожиж наймд үлдээд байсан юм.

Зураг