Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Арсеналын Окслейд Чемберлэйн Челсид ирэхэд ойртлоо

SPS телевиз
2017 оны 8 сарын 29
SPS
Зураг зураг

Английн шилдэг клубууд хоорондоо наймаа хийхээр болж байна.

Английн Арсенал клубын 24 настай хагас хамгаалагч Алекс Окслэйд Чемберлэйн Хойд Лондоны багийг орхих өндөр магадлалтай болжээ. Гэхдээ хотоо солихгүй бололтой. Учир нь Лондон хотын өөр нэгэн баг болох Челси түүний төлөөх Арсеналын тогтоосон 35 сая фунтын саналыг хүлээн зөвшөөрчээ.

Ингэснээр Челси клуб Чемберлэйнтэй хувийн тохиролцоогоо хийсэн тохиолдолд түүнийг худалдан авах юм. Саутхэмптоны академиас гарч ирсэн түүнийг Ливерпүүл мөн сонирхож байсан боловч ийнхүү Челси түүний төлөө ялалт байгуулж байгаа бололтой.

Хэрэв албан ёсоор Чемберлэйн Челсид ирвэл өнгөрсөн жилийн аваргуудын энэ зуны 5 дахь наймаа болох юм. Түүнээс өмнө Алваро Мората, Вилли Кабаллеро, Антонио Рудигер, Тимье Бакаёоко гэсэн залуучууд Челсид газардсан юм.

Окслэйд Чемберлэйн Арсеналд 2011 онд ирсэн цагаасаа хойш 198 тоглолтод оролцсон бөгөөд өнгөрсөн улиралд 6 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгсөн юм.

Зураг