Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

“E-Icon” олон улсын тэмцээнээс Монгол сурагчид шагнал авлаа

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“E-Icon” гар утасны аппликэшн хөгжүүлэлтийн олон улсын VII тэмцээн Солонгос улсын Бусан хотын Шинжлэх, ухаан технологийн Улсан Үндэсний Инситутэд наймдугаар сарын 17-24-ний өдрүүдэд боллоо.

Тэмцээнд Монгол Улсыг төлөөлж ”Шинэ-Эрин” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Дөлгөөн, Б.Оюунбаатар нар багш Г.Идэржаргалийн удирдлага дор “Digital Ubiquity School” нэртэй гар утасны аппликэшнээрээ амжилттай оролцож “Best Creativity Award” шагналт байрыг эзэлжээ.

Тэмцээний үеэр 3 өдрийн туршид 2 баг тэмцээн зохиогдсон газар хамтран ажиллаж, програмыг дуусган, танилцуулга хийж, өрсөлдсөн байна.

Дэлхийн 14 орны 160 багш, сурагч 38 багт хуваагдан өөрсдийн зохион бүтээсэн гар утасны програмаар өрсөлдсөн бөгөөд нэг орноос 2 сурагч 1 багш нэг баг болж Солонгос улсын нэг багтай хамтран програм хөгжүүлэлтийг хийж оролцжээ.

Тус тэмцээн нь боловсролын салбарт олон улсын багш, сурагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, баг болж ажиллах  боломжийг бүрдүүлснээр дэлхийн хэмжээний цахим сургалтыг хөгжүүлэх, олон үндэстний онцлог, соёл, зан заншлыг сургалтын орчинд нэвтрүүлэх үндсэн зорилготой юм байна. 

Солонгос Улсын Боловсролын яам, Ази Номхон Далайн орнуудын Боловсролын Хамтын Ажиллагааны Институт /APEC/-ээс уг тэмцээнийг зохион байгуулдаг аж.

ВИДЕО 1:

ВИДЕО 2: