Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа ноён Алекс Хайкенсийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сантай эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.
Сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн яамнаас санаачлан эх, нярай, бага насны хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, энэ чиглэлийн урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах, эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, хандлагыг төлөвшүүлэх, үүнд бүх талын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр хууль, журам, бодлогын баримт бичгүүд боловсруулан УИХ, Засгийн газраар батлуулан ажиллаж байгаа хэдий ч хэрэгжилт хангалтгүй байгаа нь тулгамдсан асуудал юм гэдгийг онцлон хэллээ.
Ноён Хайкенс Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2017-2021 онд хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлүүдийн талаар:
Эх сурвалж: ЭМЯ