Ихэнхи хүмүүс цөсний хүүдий авах мэс засалд орсноо дахин цөс гэх зүйлгүй боллоо гэж боддог. Цөс ямар үүрэгтэй вэ?
Хэрвээ цөс ялгарах , ашиглах хэрэгцээ үүсэхгүй байх юм бол цөсний хүүдийд байгаа цөсний шингэн хэсэг эргэн шимэгдэж өтгөн хэсэг нь үлдэж бөөгнөрч чулуу үүснэ.
Чулуу нь найрлага болон тооноос хамаарч янз бүр байна. Нэг том хэмжээтэй эсвэл олон жижиг буюу элсэрхэг чулуу гэж нэрлэдэх олон янз.
Өвчтөнд нэг том чулуу нь аюул учруулах нь арай бага байхад элсэрхэг чулуу нь элэг болон цөсний сувагт орж бөглөн шарлалт болон өвдөлтийн шок үүсгэх аюултай.
Сүүлийн үед цөсний чулуужих өвчин ихсэж байгаа. Энэ нь хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт зэрэг амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүснэ.
Эмэгтэйчүүд турж, жин хаяна гэж хоолоо бүр мөсөн хассанаар ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямарч, жин хаясан авч хэдэн сарын дараагаар цөсний хүүдий авхуулах хагалгаанд орох нь цөөнгүй байна. Тохиолдлын хувьд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү тохиолдоно.
Цөсний хүүдийн чулуу үүсэх эрсдэлт хүчин зүйлс:
Дээрхи 4 шинжийн 2 буюу түүнээс дээш эрсдэл байвал та цөсний чулуунаас сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Үүний тулд:
Эх сурвалж: hedu.mn