Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

100% ЦАХИЛГААН хөдөлгүүрт машиныг Монголд анх удаа борлуулж эхэллээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Шатахуун зарцуулдаггүй 100% цахилгаан хөдөлгүүрт машиныг Монголд оруулж иржээ.

"Nissan Leaf" загварын энэ машин нь 21 кв-ын мотортой, 109 морины хүчтэй.

Уг машины цэнэглэгчийг 220 вольтд залгаж, цэнэглэх боломжтой бөгөөд гэрийн нөхцөлд цэнэглэхэд 3-4 цаг зарцуулж үүгээр 110 км замыг туулдаг байна.

Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол өдөр цэнэглэхэд 100 км замд 2,400 орчим төгрөг, шөнө цэнэглэхэд 1,600 орчим төгрөгийн цахилгаан хэрэглэх юм. Цахилгааны шөнийн хөнгөлөлтөд хамрагдсан гэр хорооллынхон машинаа үнэгүй цэнэглээд тэг зардлаар унана гэсэн үг.

 
100% цахилгаан хөдөлгүүрт машиныг Монгол орны уур амьсгал, орчин нөхцөлд тохирох, эсэхийг нэг сарын хугацаанд туршсаны эцэст Эко Кар Центр ХХК борлуулалт хийх шийдвэр гаргасан гэдгийг тус компанийн зүгээс хэлж байлаа.

Үнийн хувьд "Приус" автомашинтай дүйцэхүйц үнэтэй аж.

"Nissan Leaf"-ийн товч танилцуулга:

"Nissan Leaf"-ийн анхны загвар 2010 онд үйлдвэрлэгджээ. Үүнээс хойш Япон болон Европын зах зээлд амжилттай нэвтэрч, өдгөө цахилгаан хөдөлгүүрт машины зах зээлийн 15 хувийг эзлээд байгаа.

Зах зээлд гарсанаасаа хойш 

  • 2010 Green Car Vision Award , 
  • 2011 European Car of the Year, 
  • 2011 World Car of the Year, 
  • 2011–2012 Car of the Year Japan зэрэг олон улсын томоохон шагналыг авчээ.