Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Салхин цэцгээр өвчлөгчид 80 хувиар нэмэгджээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 оны эхний долоон сард 28.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 25.6 мянга буюу 47.2 хувиар буурсан тухай мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооноос өглөө. 

Ийнхүү буурахад улаанбурхнаар өвчлөгчид 30.1 мянга буюу 99.9 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 278 буюу 10.3 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. 

Харин

  • салхин цэцгээр өвчлөгчид 3,286 буюу 80 хувиар,
  • цусан суулгаар өвчлөгчид 476 буюу 40.4 хувиар,
  • гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 392 буюу 8.7 хувиар,
  • гонококкт халдвараар өвчлөгчид 202 буюу 8.3 хувиар,
  • мөөгөнцөрөөр өвчлөгчид  97  буюу 13.3 хувиар  нэмэгдсэн байна.  

 

Эх сурвалж: ҮСХ