Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Толгойтын автобусны чиглэлд өөрчлөлт орлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны долоодугаар сарын 31-ний 23.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны 23.00 цаг хүртэл 21 дүгээр хорооллын уулзвараас Далангийн замын уулзвар хүртэл Чингис Соосэ сургуулийн урдуурх автозамыг хэсэгчилэн түр хааж автозамын хучилтын ажил хийгдэхээр болсон.

Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулахаар болжээ. Үүнд.

  • Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”, Ч:57 “Улаанчулуут-Их наран-МУИС” чиглэлүүд Далангийн замаар явж үндсэн замналдаа орох
  • Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж үндсэн замналдаа орох
  • Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж Ханын материалын эцэс дээр буцаж эргэнэ.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/ 

 

Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авахыг зөвлөлөө.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.