Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЕАБХАБ-ын ажиглагчид урьдчилсан дүнгээ танилцуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгчийн дахин сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн урьдчилсан дүнг албан ёсоор өнөөдөр СЕХ-ноос танилцуулна. 

Өнөөдөр 06:45, 10:45 цагт Ази, Европын орнууд дахь Монголчуудын саналыг хүлээж авч дүнгээ нэгтгэсний дараа мэдээлэл хийх цаг тодорхой болох юм байна.

Харин Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хорооны ажиглагчид өнөөдөр 14.30 цагт Кемпински Хаан Палас зочид буудалд ажиглалтын урьдчилсан тайлан дүгнэлтээ танилцуулна.

Тэд санал авах байрууд дээр очиж бүрэн гүйцэд, системтэй ажиглалтыг хийнэ. ЕАБХАБ-ын АИХЭА-ны сонгуулийн ажиглалтын арга зүйн стандартын дагуу,  Хязгаарлагдмал Сонгууль ажиглах хороо нь хэвлэл мэдээллийн хяналтын ажиглалтыг мөн хийх болно гэдгээ мэдэгдэж байсан юм.