Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Мазаалай" хиймэл дагуул өнөөдөр тойрог замдаа орно

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын анхны хиймэл дагуул болох "Мазаалай" нь өнөөдөр ОУСС-аас задгай сансарт чөлөөлөгдөж, тойрог замдаа орж, үүргээ гүйцэтгэж эхэлнэ.

Энэхүү хиймэл дагуулыг МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар бүтээсэн юм. 

“Мазаалай” хиймэл дагуулыг АНУ-ын Флорида муж дахь Кеннедийн сансрын төвөөс 2017 оны зургаадугаар сарын 3-ны өдөр “Falcon 9” пуужингаар сансарт хөөргөсөн юм. Өнөөдөр хиймэл дагуул задгай сансарт үндсэн үүргээ биелүүлэх түүхэн мөч ирээд байна.

“Мазаалай” хиймэл дагуулыг олон улсын “BIRDS” төслийн хүрээнд хийсэн бөгөөд энэ нь Японы Кюүюшүгийн технологийн институт дээр хэрэгжиж буй төсөл юм.