Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанкны удирдлагууд дэмжигч багуудынхаа аваргуудыг хүлээн авч уулзаж, амжилтыг нь урамшуулалаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 7 сарын 6
Сурталчилгаа

Өнөөдөр ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болд, Ерөнхий захирал Г.Амартүвшин нар Монголын сагсан бөмбөгийн холбооны "Ниссан" дээд лигийн аваргаар шалгарсан "СБЛ Хасын хүлэгүүд" багийн тамирчид, дасгалжуулагч нарыг болон 2017 оны дугуйн Улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа амжилттай оролцож, 26 жилийн дараа МУ-ын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон ХacБанк дугуйн клубын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзан, баяр хүргээд, цаашдынх нь уралдаан тэмцээнд илүү их амжилтыг хүсэн аваргууддаа урамшуулалаа.

 

Мөн энэ үеэр Хасын Хүлэгүүд багийнхан аваргын Алтан цомоо, медалийн хамт банкны удирдлагуудад гардуулснаас гадна ХасБанк дугуйн клубын хамт олон дугуйн өмсгөлөө бэлэглэлээ.

Анх 2004 онд ХасБанк Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Монгол Улсад биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүн дотроос багийн спортыг хөгжүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багийг байгуулан тасралтгүй 13 дах жилдээ дэмжиж ажиллаж байна. Энэ онд Хасын хүлэгүүд баг Монголын Сагсан Бөмбөгийн холбооны дээд лигийн аваргаар шалгарснаас гадна нийт 5 удаагийн лигийн аварга болж, үнэмлэхүй амжилтыг тогтоогоод байна.

Мөн ХасБанк 2016 оноос дугуйн спортыг дэмжиж, МУГТ Ж.Өлзий-Орших дасгалжуулагчтай мэргэжлийн дугуйн ХасБанк дугуйн клубыг байгуулсан. ХасБанк дугуйн клубынхэн гадаад, дотоодын олон уралдаан тэмцээнд оролцож, улс эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсган, Монголын дугуйн спортоос Ази тивийн анхны аварга /Б.Марал-Эрдэнэ/, Оюутны дэлхийн аваргын мөнгөн медаль /Б.Марал-Эрдэнэ/, Азийн шилдэг дугуйчин /Э.Мөнхтулга/ төрсөн зэрэг бахдам сайхан амжилтуудыг гаргаад байна.

"СБЛ Хасын хүлэгүүд", ХасБанк дугуйн клубын нийт тамирчдадаа цааш цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилтыг хүсье!

Амьдралд – Ашид хамтдаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.