Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх” хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо.

Ингэснээр унадаг дугуйн зүй зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломж нөхцөл бүрдэнэ.

Зөвхөн нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутагт хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр гэдгээрээ онцлогтой. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хот суурин газрууд болон хот хоорондын авто замын дагуу унадаг дугуйн замыг барьж байгуулах, түүнийг төлөвлөх, унадаг дугуйн замын сүлжээг бий болгох юм.

Тус хөтөлбөр нь судалгааны ажлаа дуусч боловсруулалтын шатандаа явж буй бөгөөд ирэх 2018 оны 1-р сараас хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Өнгөрсөн жил  Зам, тээврийн хөгжлийн яамнаас унадаг дугуй тээврийн хэрэгсэлд тооцогддог тул авто машинтай адил дугуйны зогсоолтой байх санаачлага гаргаад яамныхаа гадаа дугуйн зогсоол байгуулсан байна. Энэ санал санаачлагын хүрээнд төмөр замын авто вокзал, Улсын их дэлгүүр, төв талбай зэрэг газрууд дугуйн зогсоолтой болсон.

Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, томоохон үйлчилгээний байгууллагуудыг гаднаа унадаг дугуйн зогсоолтой болгох, ажилчдынхаа дугуйгаар зорчиж ирэх боломж нөхцөлийг дэмжих талаар нэгдсэн уриалга гаргах аж.

 

Эх сурвалж: Зам тээвэр, хөгжлийн яам