Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины ДОЛООН төрлийн зөвшөөрлийг МАРГААШ олгож эхэлнэ

ikon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баяр наадмын үеэр автомашины тусгай зөвшөөрөл хэрхэн олгох талаар албаны хүн дараах мэдээллийг өгч байна.

Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Өнгөрсөн жил олгогдож байсан шиг А, ДК, Ж, Г, Ү улаан, цэнхэр гэх мэт автомашины 7 зөвшөөрлийн төрөл байгаа. 

Эдгээр автомашины зөвшөөрлүүд маргаашнаас эхлээд Дүнжингарав, Оргил мөн нэг цэгийн үйлчилгээний цэгүүдээр худалдаалагдана.

Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон автомашины зогсоол, хүй долоон худагт байрлах автомашины талбайн хэмжээнээс хамаарч зөвшөөрлүүд олгогддог. 

А, ДК зөвшөөрөлтэй автомашин Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах шинэ зогсоолын 3,4,5,6 давхаруудад байрлана.

Наадамчид өөрийнхөө олж авсан зөвшөөрлөөр бидний байрлуулсан тэмдэг тэмдэглэгээг харж хөдөлгөөндөө оролцоорой.

Цагдаагийн байгууллагын албан хаагчдын өгсөн шаардлагыг биелүүлвэл тав тухтай амгалан тайван наадах боломжтой" гэлээ.