Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын НАМРЫН ЧУУЛГАНаар хэлэлцэх асуудлаа баталж ХАВРЫН ЧУУЛГАН хаалтаа хийлээ

ikon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж 81.2 хувийн саналаар баталлаа. Ингэснээр УИХ-ын хаврын ээлжит чуулган өндөрлөж байна. 

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. 

Тэрбээр  "2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж байна.

Хаврын чуулган ажлын 55 өдөр үргэлжилж бие даасан 18 хууль, 30 тогтоол хэлэлцэж баталсан байна.

Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд 2016 нэгдүгээр улиралтай харьцуулахад 29 мянган иргэн ажилтай орлоготой болсон.

Гадаад худалдааны ашиг нэг тэрбум ам.долларт хүрсэн.

Хаврын чуулганы эхэнд төсвийн сахилга хариуцлагыг чангатган зарлагыг бууруулах үүднээс төсвийн тодотголыг хийсэн.

Хөгжлийн салхи зөв эргэж байгаа нь улс орон, иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байгаагийн нэг жишээ юм.

Эдийн засагт ногоон гэрэл аслаа гэж тайвшрах хэрэггүй.

Цаашид уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай байна. 

Малчдын болон эмэгтэйчүүдийн бүлэг хоршоодод хөдөө аж ахуйг дэмжих олон улсын сангаас 9 сая ам. доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг зарцуулахаар болсон.

Ээжүүд цалинтай болсон.

Тухайлбал жирэмсэн байхдаа болон хүүхдээ асарч байх үедээ тэтгэмж авах бололцоо бүрдсэн. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийн зардлыг шинээр нэмэхээр болсон.

Ажилласан жил ур чадвартай нь холбогдуулж багш ажилчдад цалингийн нэмэгдэл олгохоор төлөвлөсөн.

Бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан зэрэг олон асуудлыг чуулганаар хэлэлцэж баталлаа. 

Та бүхэн минь Монгол наадамдаа дэлгэр цэнгэлтэй сайхан наадаарай " гэлээ.