Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж ЗАВСАРЛАНА

ikon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж завсарлана. Зургаадугаар сарын 09-нд түр завсарлаад байсан УИХ-ын чуулган зургаадугаар сарын 29-нөөс хуралдаж өнөөдөр хаалтаа хийх юм. 

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Бусад;
  • Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хаалт болно.