Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрчим Сүлжээ" ХХК-ийн харилцагчдын танхим ВИВА СИТИ хороололд НЭЭГДЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 7 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсдаа томоохон татвар төлөгч М-Си-Эс Группын охин компаниудын нэг болох Эрчим Сүлжээ ХХК нь Улаанбаатар, Зүүнхараа хотын нийт 2,500 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг эрчим хүчээр найдвартай тасралтгүй ханган ажиллаж байгаа юм.

Тус компани Вива сити хорооллын харилцагч нартаа үйл ажиллагаагаа улам ойртуулж, хурдан шуурхай хүргэх зорилгоор ХАРИЛЦАГЧДЫН ТАНХИМ-аа өнөөдөр нээлээ.

Энэхүү танхим нь тухайн хороололд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон айл өрхүүдийн цахилгаан төлбөр тооцоог хүлээн авах, шинээр цахилгаан эрчим хангах гэрээг байгуулах, дуудлага санал хүсэлтийг хүлээн авах гомдлыг барагдуулах зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

Харилцагчдын танхим нь ажлын өдрүүдэд 10:00-19:00 цаг Бямба гарагт 11:00-17:00 цагуудад ажиллана.

Түүнчлэн 7722-6161 дугаар бүхий дуудлагын төвийг ажиллуулж харилцагчдад цахилгааны төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл өгөх, цахилгааны тасралт саатал, дуудлага болон санал хүсэлт хүлээн авах үйлчилгээг үзүүлж байна.

Мөн Эрчим Сүлжээ ХХК-тай хамтран ажилладаг аж ахуйн нэгж, айл өрхүүд нь цахилгаан төлбөр тооцоо хийх, хэрэглээний дэлгэрэнгүй график мэдээлэл авах зэрэг үйлчилгээг
www.e-s.mn вэб сайтад нэвтрэн авах боломжийг олгоод байгаа юм.

Фото

ХАРИЛЦАГЧДЫН ТАНХИМ-ын нээлтийн арга хэмжээнд Эрчим Хүчний Зохицуулах Хороо, Диспетчерийн үндэсний төв зэрэг хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж тууз хайчлах арга хэмжээнд оролцлоо.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.