Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

ГССҮТ-ийн эмч нар Элсэн тасархай орчимд осолд оржээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

ГССҮТ-ийн эмч нар осолд орсон талаар тус эмнэлгийн удирдлага өнөөдөр мэдээлэл өглөө.

ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан "ГССҮТ-ийн эмч нар баярын их ачааллын үеэс урьтаж хамт олноороо Эрдэнэ зуу хийд рүү том оврын автобустай салхинд гарахаар явсан.

Долоодугаар сарын 2-нд Улаанбаатар уруу буцаж ирэх замд өөрсдийн унаагаар явж байсан эмч нар Элсэн тасархайн орчимд өдөр 15:00 цагийн үед автобустай мөргөлдсөн осол гарсан. 

Ослын улмаас Toyota Prius маркийн машиныг жолоодож явсан эмчийн биеийн байдал хүнд байна. Машин дотор явсан бусад дөрвөн эмч гэмтэл бэртэл авсан. Тухайн үед нь анхны тусламж үзүүлсэн.

Тус автобусны жолооч зүйрмэглэж яваад урсгал сөрж эгц урдаас нь мөргөсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Олон нийтэд мэдээлж байгаачлан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар намын сурталчилгаа зэрэг ажилд оролцож байсан гэх мэдээлэл ор үндэсгүй. Манай эмч нар энэ жилийн хувьд зөвхөн "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд л орон нутагт ажилласан. Энэ удаагийн осол болсон тохиолдол уг хөтөлбөртэй хамаагүй.

Эмч нар маань чөлөөт цагаараа явж байгаад харамсалтай осол боллоо. Ийм хүнд хэцүү үед олон нийтэд ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна" гэлээ.