Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Оргил: Шүд авахуулах бүрд мэдрэлийн эс үхдэг

Н.Оюун Монголын мэдээ
2017 оны 6 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

“Мираклдент” шүдний эмнэлгийн эмч Б.Оргилтой ярилцлаа.

-Манайхан шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Энэ сэдвээр ярилцлагаа эхэлье?

-Хүний биед 250 гаруй өвчин шүдний өвчлөлөөс болж үүсдэг гэсэн судалгаа гарсан. Энэ их тоо. 250 өвчин дотроос элэг, бөөр, зүрх болон бусад дотор эрхтэний өвчин шүдний өвчнөөс болж үүсэж байна. Үүнийг Монголчууд эртнээс мэддэг байжээ. Одоо үед энэ орхигдоод байна. Манайхан эд эрхтнээ нэг бүрчлэн эмчлүүлэхээс цогцоор нь эмчлүүлдэггүй.

Хамгийн гол нь шүднээсээ эхэлж эмчлүүлэх ёстой. Ялангуяа, хүүхдүүд багаасаа шүдний өвчлөлд их өртөж байна. Энэ нь яваандаа хоол тэжээлээ боловсруулах, сульдаатай болох, хичээл сурлагад нь хүртэл нөлөөлдөг болсныг судлаачид баталсан. Иймд шүдээ эмчлүүлэх шаардлагатай.

-Тэгвэл өвдөхөөс нь өмнө үзүүлж байх ёстой гэсэн үг үү?

-Манайхан өвдөхөөрөө эмнэлэгт очдог буруу ойлголттой. Өвдөхгүй бол тоодоггүй. Бусад эд эрхтнийг ч гэсэн тэгдэг шүү дээ. Шүд бол тийм биш. Өвдөхгүй байсан ч гэсэн аль хэдийнээ үрэвслийн үйл явц явагдсан байдаг онцлогтой. Цоорол гэдэг нь төдийлөн зовуурь өгдөггүй.

Гаднаас нь харахад бүтэн юм шиг харагддаг. Яагаад гэвэл шүдний паалан бат бөх бүтэцтэй учраас нянгууд иддэггүй. Паалан дээр бага хэмжээний завсар зайгаар нянгууд орж паалангийн дотор байдаг органик бүтэц бүхий тугалмай эдийг идсэнээр шүд цоорсныг мэддэг. 

Тиймээс үүнээс сэргийлэх хамгийн сайн арга бол гэр бүлээрээ аль болох тогтмол нэг шүдний эмнэлэгт үзүүлж, хяналтад орж зургаан cap тутам үзүүлж байх хэрэгтэй. Тухайлбал, манай эмнэлэгт үзлэг, зөвлөгөөг үнэгүй хийж байгаа. Та ирээд юу хийлгэх ёстойгоо шалгуулаад явах боломжтой.

Ингэснээр та ирээдүйд гарах хүндрэлээс сэргийлж, цаг xyгацаа мөнгөө хэд дахин хэмнэнэ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн үзүүлж байгаа хэр нь өөрсдийгөө хаячихдаг. Манайх гэр бүлээрээ үзүүлэхэд 10 хувийн хөнгөлөлт үзүүлдэг.

-Манайхан шүдээ үзүүлэхээс их айдаг. Тэгэхээр яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Одоо энэ айдсаасаа салах хэрэгтэй. Шүдний өвдөлтийг бид сайн мэдэрдэг. Тиймээс битгий ай, Япон, Герман, Солонгосын өндөр технологиор цооролтыг гэрэл тусгаад шалгадаг болсон. Эмчилгээ хийлгэсний дараа өвдөхгүй байх боломжтой.

Яагаад гэвэл хэрэглэж байгаа эм, тариа нь сайжирсан. Манайх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Герман, АНУ-ын брэнд материал хэрэглэдэг. Эрүүл мэндийн даатгалаар хиймэл шүд хийнэ.

-Сүүлийн үед имплант шүд гэж их ярих болж. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Орчин үеийн технологиор хийж байгаа хиймэл шүд гэж хэлж болно. Имплантыг ихэвчлэн нэгээр нь суулгадаг бөгөөд шаардлагатай бол зэрэгцүүлэн нийлүүлдэг. Өвчтөн хиймэл ёзоорыг суулгасны дараа эдгэрэх хүртэл 3-6 сарын хугацаанд хаашаа ч явж болно.

Имплантыг өсвөр нас өнгөрсний дараа буюу ясны ургалт бүрэн гүйцсэний дараа суулгадаг. Мөн гоо сайхны зориулалтаар хийлгэдэг. Имплант шүдийг тэр дор нь суулгаж болно. Эмчилгээний дараах хүндрэл багатай, өөрийн шүд шиг эдэлгээ сайн даадаг онцлогтой.

-Танай эмнэлэг Япон технологийг Монголд нэвтрүүлсэн гэсэн?

-Япон технологи бол хамгийн чанартай, өндөр технологи юм. Ийм технологиор шүдэнд ломбо тавиулахад 10 жил цаашлаад насан туршийн баталгаа болдог. Ломбо тогтохгүй шүдтэй хүн гэж байдаг. Ийм хүмүүс япон технологиор эмчилгээ хийлгээд үзэхэд алдах зүйл байхгүй.

Манай эмнэлэг шүдний төрөл бүрийн эмчилгээ, оношилгоо, хүүхдийн шүдний эмчилгээ, хиймэл шүд, гоо сайхны согог засал, мэс заслын чиглэлээр уйл ажиллагаа явуулдаг. Мөн Япон, Америк, Солонгост мэргэжил дээшлүүлсэн эмч нар ажиллаж байна.

-Хүмүүс өвдсөн шүдийг авахуулах сонирхолтой байдаг. Авахуулснаар нүүрний хэлбэр алдагддаг гэдэг?

Манайхан өвдсөн шүдээ тариа хийлгэж авахуулаад хиймэл шүд хийлгэнэ гэдэг. Хүмүүст зөвлөхөд өөрийн шүднээс илүү хиймэл шүд гэж байхгүй. Имплантыг гурав дахь шүдлэлт гэж ярьдаг ч гэсэн өөрийн мах, цуснаас бүтсэн шүд гэдэг хамгийн чухал зүйл. Шүдээ хайрлахад та бага зардал, цаг хугацааг зарцуулна. 

Хоёрдугаарт, шүд авахуулах тоолонд хүний мэдрэлийн эс үхэж байдаг. Яагаад гэвэл шүд тархитайгаа шууд холбогддог, нугасаар дамждаггүй. Шүдээ авахуулах тусам хүний ой тогтоолт, тархины үйл ажиллагаа мууддаг гэдгийг Япончууд зургаан жилийн өмнө баталсан.

Үүнийг манайхан мэддэггүй, авахуулъя гэдэг. Мөн онцын шаардлагагүй бол агт арааг ч гэсэн авахуулах хэрэггүй. Хэрэв далий муруй ургасан бол авахуул. Хазалтад оролцдог, зөв хэлбэртэй бол авахуулах хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Сүүлийн үед бүсгүйчүүд маань үүдэн шүдэндээ анхаараад араагаа авахуулдаг. Үнэн хэрэгтээ үүдэн шүднээс илүү араа чинь хэрэгтэй.

-Яагаад?

-Одоохондоо залуу хүмүүст мэдэгдэхгүй. Яагаад гэвэл нүүрний булчин чанга байдаг. 5-10 жилийн дараа нүүрний булчин суларч хамар, уруул нь унжаад ирэхээр тэр хүн наснаасаа хөгшин харагдана. Үүнийг мэдчихээд хиймэл шүд хийлгэдэг. Хиймэл шүд хийлгэж болно, гэхдээ та хугацаа битгий алд. Хэрэв та шүд авахуулбал тэр дор нь шүд хийлгэх хэрэгтэй. Мөн эртхэн янзлуул, цоорохоос нь өмнө хамгаалдаг болсон байна.

Тухайлбал, ховилын ломбо, фторт түрхлэг. Фторт түрхлэгийг ганцхан хүүхэд хэрэглэдэггүй. Том хүн ч гэсэн жилд 2-3 удаа түрхүүлэхэд шүдний цоорлоос бүрэн сэргийлэх боломжтой. Японд гэхэд сүүн шүдний цоорлоос хамгаалдаг ховилын ломбыг хэрэглэснээр шүдний цооролт байхгүй. Эмч нар нь урьдчилан сэргийлэх үзлэг хийгээд явж байна. Та манай эмнэлэг дээр гэр бүлээрээ ирээд хяналтад орж, урьдчилан сэргийлэх үзлэг хийлгээрэй.

Бид таны шүдийг насан туршид чинь хариуцаад явж чадна. Манайх Спортын төв ордны урд байрлах Хааны банкны IV давхарт байрладаг. Шаардлагатай гэвэл 70117071 гэсэн утсаар холбогдоорой.

Зураг