2017/12/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.27₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B28
УЛААНБААТАР
-16°
|
-23°
B32
УЛААНБААТАР
-13°
|
-21°
10:00
S32
-27°
11:00
S32
-22°
12:00
S32
-20°
13:00
S32
-18°
14:00
S32
-17°
15:00
S44
-17°
16:00
S44
-18°
17:00
S44
-19°
18:00
S44
-22°
19:00
S44
-23°
20:00
S44
-23°
21:00
S44
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайдын нэрээр ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙГААГ АНХААРНА УУ!

Б.Ану
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Б.Чойжилсүрэн Сангийн Сайд гэсэн Фэйсбүүк хаягнаас өчигдөр  "ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДАРАА ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ДАМПУУРЛАА ЗАРЛАНА!!!
Худалдаа хөгжлийн банкны хувьд санхүүгийн байдал нь хүндэрсэн. Хүндрэх болсон гол шалтгаан гэвээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг оросуудаас авахын тулд ХХБ болон “Улаанбаатар” банкны хадгаламж эзэмшигчдийн 500 сая ам.долларыг гаргасан. Үүгээр зогсохгүй хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр “Хөтөл” шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, орд газрууд аваад зогсохгүй УИХ-ын сонгуулиар намуудад хандив өгч тэрбум ам.доллар үргүй зарцуулсан нь Монгол банкны шалгалтаар илэрсэн. Томоохон хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж, олон улсын банк санхүүгийн байгууллагаас бохир мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үнэлгээнд Худалдаа хөгжлийн банк орчихсон байна. Сангийн яамны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банкинд эрх хүлээн авагч томилох шаардлагатай. Монгол банк ХХБ-ны дампуурлыг долдугаар сарын эхний арав хоногт зарлана гэдгээ мэдэгдсэн.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн МАН-ын бүлгийн хаалттай хуралдаан дээр хэлсэн үгнээс... 2017.05.15" гэсэн постыг оруулаад байна. 

 

Одооогийн байдлаар энэхүү пост 400 гаруй удаа түгээгдээд байгаа юм. 

Харин энэ талаар Сангийн Яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Энэхүү фэйсбүүк хаяг нь хуурамч. Бид удахгүй албан ёсны мэдэгдэл гаргах болно"  гэлээ. 

Олон нийтийн сүлжээг ашиглаж хуурамч мэдээлэл тараах хандлага улам бүр нэмэгдэж байгааг уншигчид анхаарна уу. 

x