2017 оны 2 сарын 22
Монгол улс өрөнд баригдаж дампуурах дөхөөд, төр нь гаднаас мөнгө олох эрэлд мордон хагас жил өнгөрөв. Эцэст нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдан, 440 сая доллар, түүнийг дагасан гурван тэрбум долларын Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон, Өмнөд Солонгосын зээл авах урьдчилсан тохиролцоонд хүрэв.