Индэр    
2017 оны 2 сарын 24
Зураг
Нийгмийн сэтгэлзүйн аналитик артикл туурвигч, Хүмүүнлэгийн сэтгэл судлаач

Монголд өдөрт 10 гэр бүл салж байна

Зураг

Гэрлэлт түүнтэй харьцах цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх боллоо. Монгол Улсын хэмжээнд тухайн тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг. Гэрлэлтээ бүртгүүлж буй нас 20-29 насныхан 72 хувийг эзэлж байна. Цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг тоо баримт сануулж байна. 

Гэр бүл цуцлалтын тоо жилээс жилд дунджаар 269-өөр нэмэгдэж байна. Гэр бүл салалтын шалтгааныг маш олон талаас тайлбарладаг. Хэт залуудаа гэрлэх нь салах магадлалтай ч гэж үздэг.  

ГЭР БҮЛ САЛАЛТЫН НИЙТЛЭГ ШАЛТГААНУУД

  • Соёлын ялгаа, Харь орны хүнтэй гэрлэсэн, Мөн хоёр өөр гэр бүлийн соёлын мөргөлдөөн.
  • Гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй
  • Гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй
  • Санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа
  • Шилжилт хөдөлгөөн
  • Архидалт, муу зуршил
  • Гэр бүлээс гадуурх харилцаа, Хууралт.
  • Хэрүүл маргаан, Үл ойлголцол.
  • Хүчирхийлэл, Дарамт шахалт

ТАЛ ГЭР БҮЛИЙН НӨЛӨӨЛӨЛ ХҮҮХДЭД

Гэр бүл салалтын сөрөг нөлөөлөл нь хүүхдэд тусдаг нь хамгийн харамсалтай. Тухайлбал салж буй гэр бүлийн хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан сөрөг үйл явц ажиглагддаг. Энэ нь бага дунд, ахлах ангийн хүүхдүүд дээр илүү хүндээр тусдаг. Хүүхэд ээж аавынхаа аль нэгийг сонгох болдог, эсвэл дунд нь хаягддаг, мөн гэр бүл салалтын шалтгааныг өөртөөгөө холбон ойлгож гутралд ордог гэх мэт асуудлууд бий.

САЛАЛТААС ҮҮДЭХ ХОХИРОЛ

  • Хүүхдийн эрүүл мэнд, харилцаа зан үйлд өөрчлөлт эмзэглэл үүсэх, хүүхэд өөртөө итгэлгүй байдалтай өсөх,
  • Эдийн засгийн хувьд хүүхэдтэй болон хүүхэдгүй гэр бүлд хөрөнгө хуваах хуваарилах, эзэмших эрх гэх мэт зүйлтэй нүүр тулгардаг энэ нь тухайн салж буй хосууд нэг хэсэгтээ хөрөнгө мөнгөний хуваалтаас болж таагүй харилцаа үүсгэх болдог,
  • Хүүхэд хариуцах эцэг эхийн аль нэг нь хэт их ачааллыг хүлээдэг,
  • Ачаалал стрессээс үүдэлтэйгээр хүүхэдтэй зүй бус харьцах,
  • Өсвөр насны хүүхдүүдийн хувьд салалтаас үүдэлтэйгээр эцэг эхийн голд хаягдаж хараа хяналтгүй буруу зан үйлд автах магадлалтай байдаг,
  • Тогтвортой бэлгийн амьдралгүй болох. Үүнээс үүдэлтэй өвчлөл, тохиолдлын бэлгийн харилцаа гэх мэт хүчин зүйлтэй тулгарах,
  • Гэмт хэрэг гарах магадлалтай. Салагч хосуудын хувьд өс хонзонгийн сэдэл үүсэх магадлалтай,
  • Сэтгэл гутрал, хямралтай нүүр тулгарах гэх мэт.

ГЭРЛЭЛТ, ЦУЦЛАЛТЫН ШАЛТГААН БА ГЭРЛЭЛТИЙН НАС

Гэр бүл салалтын 2006-2009 оны тоог сонгуулийн амлалт, нийгмийн халамжуудтай холбон тайлбарладаг. Энэ нь бодитой байж болох юм. 2014-2015 оны гэрлэлтийн насжилтыг харвал 18-19 насны 770, 20-24 насныхан хамгийн их буюу 11,700 хол давжээ. 2014 онд нэгэн залуучуудын байгууллагаас хийгдсэн гэрлэх насны талаар бичил судалгааны үр дүнд залуус гэрлэхэд хамгийн тохиромжтой насыг 25-28 гэж үзжээ.

Залуус өмнө нь судалгаанд гэрлэх насыг 20-25 гэж байсан бол 25-28 насыг илүү тохиромжтой гэж үзсэн байна. Мэдээж гэрлэлтийн нас бусад хөгжингүй орнууд тухайлбал баруунд 30-аас дээш мөн 35-40 насанд гэрлэхэд тохиромжтой тухайн гэрлэгч хосууд өөрсдийн гэсэн ажил мэргэжилтэй, түүнчлэн тодорхой байр суурь эзэлж байж гэр бүл төлөвлөлт хийдэг хэмээсэн байна. 20-24 насны гэрлэлтийн бат бөх эсэх нь гэр бүл цуцлалтын тоотой уялдуулбал жил ирэх тусам нэмэгдэж байна.

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДЭХ ЁСТОЙ

Өнгөрөгч онд гэр бүлийн тухай хууль шинэчилсэн найруулга батлагдсан боловч буцаагдаж хүчингүй болсон. Энэхүү шинэчилсэн найруулгад гэр бүлийн гишүүн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлснээс гадна хүүхдийн эрх, гэр бүлд эзлэх байр суурь, ургийн бичиг, хүүхдийн тэтгэмж, хөрөнгө хуваах гэх мэт эдийн  засгийн асуудлыг нарийн зааж тусгасан. 

Хуулийн хариуцлагаас гадна ёс зүйн хариуцлагыг тусгасан. Энэхүү хууль нь салалтаас үүдэлтэй хохирч буй хүүхдүүд, өрх толгойлсон эхчүүдэд тэтгэмжийн асуудлыг гэрээгээр шийдэх тухайн тэтгэмжээ графикийн дагуу өгөөгүй бол албадан гаргуулах гэх мэт заалтуудыг тусгасан. Гэр бүлийг бат бэх байхын тулд хууль эрхзүйн орчин ялангуяа эдийн болон эдийн бус хариуцлага, гэр бүлийн гишүүн бүрт мөрдөх акт байх нь зайлшгүй болоод байна.

Гэр бүл салалтыг бууруулахад чиглэгдсэн бодлого үгүйлэгдэж байна гэж ярьдаг гэвч салалтыг багасгах бодлого боловсруулна гэдэг нь нэг талдаа их өрөөсгөл ямар нэг хуулийн хатуу чанд зохицуулалтаар хүчирхийлэл, хүн ёсны бус зүйлийг зохицуулж болдог бол салалт гэдгийг зохицуулна багасгана гэдэг асуудал.

Салалтыг багасгая гэвэл бид хамгийн суурь үеэс нь анхаарч гэр бүлийн төлөвлөлт, сэтгэлийн боловсролыг нас насны иргэдэд шатлалтай системээр хүргэх хэрэгтэй байна.

Мөн заавал саарал хар зүйлээр анхааруулж сэрэмжлүүлэх бус гэр бүлийн үнэ цэнэ, гэрэл гэгээтэй талаас нь ойлгуулах нийгмийн үлгэр дуурайлал үгүйлэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.209] 2024/10/8
odooo boliooo
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.209] 2024/10/8
odooboliyoo mnaihan zger ll shn amidriilda
0 | 0 Хариулах
Новшийн нийгэм [117.111.2.71] 2024/9/17
Улс орны хамгийн чухал ХYYXЭД аз жаргалтай эрvvл бойжих нэгж гэр бvлийн боловсрол анхаарал огт байхгvй нэг гэр бvлийн эцэг эх хамтдаа амьдрах хvvхэд дээ цаг зав зориулах боломж бололцоо байхгvй болсон их менгетэй ч бага менгетэй ч нийгэмд завхайрал араар тавилт ихсээд ганц бие ээж олширч ямар ч гэр бvл бат бэх эрvvл зев харилцаагаа хадгалж нандигнах ухамсар алга болсон учраас хvvхэд маш ихээр хохирч монгол улс ирээдүйн эзэд гэр бvлийн аз жаргалын ойлголт байхгvй ямар ч vед vр хvvхдээ анхаарч хандаж мэдэхгvй хувийн жаргал менгетэй л бол гэж завхайрах байдал архидалт гэр бvлийн хvчирхийлэл анхаарч хайрлаж мэдэхгvй тоохгvй нийгэмд маш их муу муухай байдал газар авч байгаа тул гэр бvлийн хатуу хууль гаргаж завхайрсан новшнуудыг хорьж торгоод гэр бvлээс гадуур явалдаж эм эр аль алинд нь чанга хариуцлага ухамсарлуулах ёстой
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.229] 2023/8/28
Архидалт зугаа цэнгэл би гэсэн төлөвшөөгүй гэр бүлийн үүрэг хариуцлага гэж мэдэхгүй байна. Энэ бүгдээс залхаж нөхрөөсөө салмаар байна хаана хандах вэ?
0 | 0 Хариулах
зочин [66.181.160.27] 2023/8/16
гэрлэлтээс гадуурхи дотно харилцаа
0 | 0 Хариулах
Зочин [124.171.234.19] 2023/1/17
Гэр бүл салалтын том шалтгаан банзал авгай нараас их болж байна
11 | 8 Хариулах
Нас [202.55.191.194] 2021/4/15
Хүн хөгширдөг,сувд шаралдаг хоёулаа хэрэггүй болдог.Энэрэх сэтгэл,түшигтэй хань хэрэгтэй...
4 | 0 Хариулах
Зочин. [66.181.161.47] 2020/9/30
Манай улсын гэр бүл салалтанд сүүлийн жилүүдэд Уул уурхайн урт богнио ростер буюу ажил амралтын зохисгүй хуваарь маш их нөлөөлж байна. 2000-ноос эхлэн Уурхайн талбарт олон хоногоор ажиллаж амьдардаг хэдэн мянган ажилчид үүссэн үүнээс үүдэлтэй маш олон сөрөг үр дагавар гарч ирж байна гэр бүл салалтанд бол бүүр их Үл ойлголцол, хэрүүл маргаан, араар тавилт хууралт, шилжилт хөдөлгөөн гэх шалтгааны гол үндсэн шалтгаан энд байна. Манайд үүнийг буюу ростер цохицуулах хууль байдаггүй ийм мягаар дахин олон жил явбал илүү их хор нөлөө үзүүлэх болно.нийтлэл бичсэн сэтгүүлч надтай холбогдож мэдээ бэлтгэж судлаж болно шүү... 88270888
9 | 1 Хариулах
зочин [202.21.126.22] 2020/3/11
Гэр бүл салалтыг багасгах нэг арга бол хариуцлагын талаар нэлээн хатуу заалт оруулж өгөх гэж бодож байна.
6 | 0 Хариулах
Зочин [59.1.166.211] 2018/4/18
ямар үндэслэлээр хэт залуудаа суусан нь салах магадлал болж байна гэж онцолж оруулсан юм бэ??? Салж байгаа хүмүүийн чинь үнэмлэхүй хувь нь 30-40 насныхан байгаа биз дээ хөөе
2 | 1 Хариулах
haluuhan haliunaa [45.117.32.5] 2018/3/5
bi ch bas nuhuruusuu salsan mnai nuhur 1 sar alga boldgu bsn mnai nziin nuhur 9aygu ydargaatai hun bsn negniihn ni solongos yvsan nguu ng ni bidnii dund hor hutgah gj oroldson odoomnai nuhur uur busguitei yvaad infinity tei bugj zuusen bid 2 arai gj shine huntei uchirtal bid ah duus bsn tsagaan saraar uulzaldsan ghde emneleg orj hort hvadartaigaa medsen
0 | 8 Хариулах
hal.haliunaa [45.117.32.5] 2018/3/5
urgeljlel bii
1 | 0 Хариулах
choijoo [202.55.188.46] 2018/12/14
vrgeljleliin vzii
0 | 0 Хариулах
Yooo [66.181.161.113] 2020/6/25
Yugaa bicheed baigaa ym be .Solongos kino tsaashaa amidraad baih ymaa humuus
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.85] 2017/12/26
Салъя гээд салж чадахгүй яваа олон хүн бий.
2 | 0 Хариулах
зочин [202.55.191.102] 2017/6/27
50- гарсан авгай нөхөр нь ч мэдээнүй байтал библийн сурагч болчихсон 60-дөхсөн нөхөртөө юм зааж ойлгогдохгүй түүх яриад эхлэнэ нэг л бишээ яах ёстой вэээ
0 | 0 Хариулах
bb [11.65.60.102, 165.197.217.6] 2017/3/25
huuhediin min etseg aria denduu udaanaar uurlaj gomdoh umaa neg uurlahaaraa utasaa hejeech avahgui heden odoroor alga boloh um ar ger gants huuheddee sanaach zovj bga um bhgui (dotoroo zovdog bj magadguildee) tegeheern minii durgui buur hureh um odoo tuuntei tsaashid amidrah yamrch sonirhol alga ahial uurlan ahial alga bolno amidral shal utaggui um bi ooroo denduu tsailgan um yajch muuhai uurlaj bsan hurdan uur min gardag harin ter maan esregeeree odoo buur 14 honog 1 saraar uuralj yarihaa bolidog bolchihloo bi tuund denduu ih gomdoj bna
0 | 1 Хариулах
Зочин [59.1.166.211] 2018/4/18
наадах чинь сэтгэцийн эмгэг. сэтгэлзүйчид ханд
0 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2018/7/24
Naadhaa haya daa. Osoj tom bol gej heleerei.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.155] 2022/6/20
Huntei bolchool chamaig albaar uurluulaal albaartaj alga bolood bhgu yudaa. Uur ochih aim bn ternees hen teriig olon honog orvognuulad bj bhavde
0 | 0 Хариулах
Зочин [182.160.1.45] 2017/2/24
Эрт сууж хэрэггүй ш дээ
3 | 0 Хариулах
haluuhan haliunaa [45.117.32.5] 2018/3/5
88192622 zalgaarai
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.118] 2017/2/24
ehleed ter huulia yadaj batalchihaach dee
0 | 0 Хариулах
burhanii bumbadsan bugs [45.117.32.5] 2018/3/5
thes
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.64] 2017/2/24
Энэ асуудал болгоод байх хэрэггүй дэлхийн бүх улсуудад салаж байдаг харинч монголчууд бага салаж байна одоо үеэд хамтаран амьдрагч гээд орчин үеэд харинч нэг хэрүүлгүй тэгээд хоер тийшээ саллаад явчдаг гое юм биш үү тэгээд эр эм хоерыг захиргааталтын аргаар зохицуулаж болдоггүй байхгүй гагцхүү ухамсартанд нь нөлөөлөх гэж оролдоно өөр зохицуулах аргагүй
0 | 4 Хариулах
Зочин [66.181.191.144] 2017/2/24
Нэг нэгнийгээ хүүнтэй суу гэж шахах эсвэл өдий болтол суусангүй гэж шахахаа болих хэрэгтэй. Бусдын амьдралд оролцоод. Хүнтэй сууна гэдэг чинь нээх том ололт амжилт байхаа больсон
16 | 0 Хариулах
Зочин [122.201.24.137] 2017/2/24
гэр бүл салах бас нэг шалтгаан нь аль нэгниих нь ар гэрээс зогсоо зайгүй мөнгө нэхдэгийг оруулах хэрэгтэй. Манайд энэ аймаар шд
7 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2017/2/24
тэгвэл 50 гэр бүл гэрлэлтээ батлуулж байгаа байлгүй дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.114] 2017/2/24
Ene bur utgaa aldlaa.Gol ni haa saigui huuhed unchruulj b.a!!! 1~r angid orson huuhduudees eceg ehiinh ni tuhai medeelel avah gesen neg angiin tal iluu ni salsan gej meduulsen b.a gesen.Ene ayul shuu.Urgiin bichig hutulhuu bolison iim ued yadaj l tsus oirtolt!!! Ger bul gedeg niigmiin chuhal negj heseg gedegiig ehnees ni sain oilgoj salah hurvel hen hend ni undur hariuclaga noogduuldag bolgoh heregtei b.a
7 | 0 Хариулах
Зочин [103.26.195.91] 2017/2/24
Манайхан шиг юу ч болоогүй хүнтэй суудаг гэж юу байхавдээ. Эндээс л бүрэн бүтэн боловсроогүй нийгмийн хог шаарнууд бий болж байгаа юм шүү дээ. Энгийн жишээ гэхэд л цагаан сараар хувь хүний амьдрал-руу хэн нь үл мэдэгдэх хамаатан садангууд их өндийдөг. Энэ чинь л өөрөө хувь хүний карьер төлөвлөлт этр-д шууд нөлөөлөөд эхэлж байгаа юм. 4 нь хос болгоны 1 нь салж байгаа хэдий ч эрт хүнтэй суусан хүмүүс дунд судалгаа хийвэл бараг бүгд салж байгаа шүү
12 | 2 Хариулах
Зочин [103.26.194.154] 2017/2/24
Тэ нэг хог.
2 | 4 Хариулах
Зочин [43.228.128.186] 2017/2/24
Цагаан сараар хувийн амьдралруу өнгийдөг гэнэ үү? Тэгээд тэр нь карьерт нь нөлөөлж этр хаха
1 | 4 Хариулах
Zochin [156.56.172.216] 2017/7/25
Tsagaan saraar huntei suusnuu bairsnuu gj huviin amidrald ih oroltsdg ene n tsaashlad hvnii setgelzvid nuluulsnuus uudeed ert hvnte suuh ystoi yum bna bi l gantsaaraa vldchlee gdg uhamsar hvnd yr n turdg gdg utgatai l baih
5 | 0 Хариулах