Монголын Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгийн зүгээс COVID-19-тэй холбоотой олон улсын туршлага, судалгаа тоо баримтууд дээр тулгуурласан сэтгэлзүйн зөвлөгөөг олон нийтэд хүргэж байна.
Энэхүү цар тахал нь нэгэнтээ гараад нэг жил орчим боллоо. Дэлхийд гарсан энэхүү өвчин биднийг тойрч гарахгүй дайрч гарна гэдийг ухаарч, бид сэтгэлзүйн бэлэн байдалтай байсан. Иймээс та бүхэн өөрсдийн гэр орон гэж таны амьдралын чухал цөм болсон хань, үр хүүхдүүддээ мартагдашгүй дурсамж үлдээн гэр бүлдээ чанартай цагийг зарцуулан энэхүү цар тахлын хүрээг зогсооход хүн бүрийн оруулах хувь нэмэр чухал байна.
Энэ үед өөртөө болон бусдад тавьдаг хүлээлтээ бууруулах. Карантин бол бидний амьдралын хэвийн нөхцөлийн үргэлжлэл учир гэрээсээ ажлаа хий
Сэтгэлзүй асуудал өөрийн мэдрэмжээ бусдад нээж өөрийнхөө сэтгэл доторхоо сулла.
Стресс түгшүүрийн түвшинг www.setgelsudlal.mn дамжуулан бүртгүүлэн "Стрессийн түвшин" тогтоох тестийг үнэ төлбөргүй бөглөж өөрийнхөө стрессийн түвшинг өдрөөр, 7 хоногоор нь хянах боломжтой.
Зураг зурах, юм оёх, шинэ содон зүйлс сурч болох юм.
Сайн нойр, сайхан агаар, сайн хоол гурав дархлааг сайжруулна.Карантины үед нойрны хэмнэл алдагдсанаар сэтгэл зүйн хямралд орох сэтгэл гутралд орох тохиолдол их ажиглагдаж байгаа болохоор нойрны эрүүл хэвшлээ хадгалах нь чухал.
Бага насны хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн дэлгэцийн хэрэглээ зохистой түвшнээс ихсэх нь сөрөг нөлөө авчирна. Дэлгэцээс хамаарсан архаг ядаргаа, сэтгэц засал шаардлагатай эмгэг үүсэж болох юм.
Иргэд хэрвээ өөрт нь шинж тэмдэг илэрвэл өөрийгөө эмчлэхээс өмнө хаана, хэнд хандах талаар мэдээлэлтэй байх.
Бусад асуудал тохиолдоод л ямар нэг хугацааны дараа өнгөрдөг шиг болоод л өнгөрнө. Та тэмдэглэлт үйл явдал тохиолдохыг тэсэн ядан хүлээгээд хэдхэн цаг, хэдхэн хормын дотор болоод өнгөрдөгтэй адил болоод өнгөрнө. Энэ үйл явдал тэмдэглэлт үйл явдлаас ялгаатай нь олныг хамарсан цар тахал юм.
Тахлын мэдээг сонсох, унших, үзэхээс завсарлага авах. Тахал 2 янз.
COVID-19-ээс ч илүү аюултай зүйл нь буруу мэдээллийн урсгал илүү аюул занал авчрах талтай.
Нотлогдоогүй мэдээллээс үүдэн хүмүүс сэтгэлзүйн хувьд тогтворгүй айдас дүүрэн амьдарч байна. Мэдээллийн үнэн бодит байдал нэн чухал түүнчлэн иргэд рүү чиглэсэн зөвлөгөө эерэг агуулга бүхий медиа экспо санаачилга ихэд хэрэгтэй байна. Мэдээллийн тахал бидний стрессийг улам нэмэгдүүлж байдаг. Баталгаажаагүй, сенсаци хөөсөн, хэн нэгнийг ялгаварлан гадуурхсан, хувь хүн рүү чиглэж дайрч давшилсан, айдас, түгшүүр төрүүлдэг.
Хэтэрхий эмийн буруу Хэрлэн, архи дарс согтууруулах зүйлээ багасга аль эсвэл холд
Олон улсад иргэд рүү чиглэсэн онлайн болон утсан зөвлөгөө дэмжлэгийг дэлхийн улс орнууд ковид-ийн үед нэвтрүүлж сайн үр дүнг авчирсаар байна. Зүрх судас зарим талаар хүнд өвчлөлтэй хүмүүс цар тахлын үеэр сэтгэл гутралд өртөх, түгших эмгэгт нэрвэгдэж тайван бус аж төрөхөөс нь сэргийлж сэтгэлзүйн дэмжлэгийг хүртээмжтэй болгох нь зөв.
Хамгийн сүүлийн судалгаагаар COVID-19-ийн урт хугацааны сөрөг нөлөөний нэг нь халдвар авсан таван иргэн бүрийн нэг нь оношлогдсоноос хойш 3 сарын дотор ямар нэг сэтгэцийн эмгэгээр өвдсөн байсан гэсэн баримт байна.
2020 оны 10 дугаар сарын 5-нд ДЭМБ-аас 130 улсад хийсэн цар тахлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн судалгаагаар 130 улсын 93 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн эмчлүүлэгчид эрс өссөн мэдээлэл илгээсэн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн яаралтай үйлчилгээ нэмэгдсэн төдийгүй тус салбарт яаралтай хөрөнгө оруулалт оруулах шаардлагатай болсон байна.
Энэхүү судалгааг Оксфордын Их Сургуулийн био анагаахын судалгааны төвийн судлаачид АНУ-ын 69 сая иргэний эрүүл мэндийн түүх дээр үндэслэн COVID-19-өөр халдварлагдсан 62,000 өвчтөний шинж тэмдэг дээр тулгуурлан тогтоожээ.
Иймээс Дэлхийн улс орнууд тус Цар тахлын үед теле зөвлөгөө, теле сэтгэц заслын үйлчилгээ буюу онлайн сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц заслын үйлчилгээг бий болгохын зэрэгцээ тус үйлчилгээнүүдийг эрчимтэй нэмэгдүүлсэн байна. Тус судалгаанд орсон улсуудын 79 хувь нь теле зөвлөгөө, засал буюу онлайн сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэц заслын үйлчилгээг нутагшуулан хувь хүмүүст сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ хүргэж нэгэнтээ эхэлжээ.
Энэ нь иргэдэд сайн үр дүн авчирсан байна. Иймээс Монгол дээрх жишгийг даган иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч
Монголын Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|