ADHD буюу анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эсвэл тусгай хэрэгцээт гэх ангилалд багтах ёсгүй. ADHD-тэй хүүхэд хөгжлийн болон оюуны бэрхшээлтэй нэгэн биш ялгаатай суралцах шаардлагатай хүн юм.
Эцэг эхчүүд арай ялгаатайгаар сурч хөгжих юм байна гэж хүүхдээ ойлгосноор гайхамшгийг бүтээнэ. ADHD-гийн гэгдэх аль нэг шинж тэмдэг хүүхдэд илрэх нь хэвийн байдаг.
ADHD-тэй хүүхэд гэхээр хөдөлгөөн ихтэй, сахилгагүй хүүхэд гэж үзэх нь буруу. Хүүхдийн мэргэжлийн эмч, сэтгэлзүйч ADHD-тэй гэж оношилсон тохиолдолд эмэн ба зан үйлийн эмчилгээний ач тусаар сайн үр нөлөө үзүүлдэг. Гэхдээ эмэн эмчилгээ ганц арга зам нь биш.
Бага насанд оношлогдох ба сургуулийн насанд хүрч суралцахуйн бэрхшээлтэй нүүр тулдаг. Энэ үед багш хүүхдийн суралцах ялгаатай байдалд анхаарал хандуулж сэтгэл гарган хамтран ажиллах нь том дэмжлэг болно.
Монголд Аутизм болон бусад суралцахуйн бэрхшээлтэй нүүр тулж буй, АДХХЭ/ADHD/-тэй хүүхдүүдийн тоо мэдэгдэхүйц бий. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд болон АДХХЭ-тэй хүүхдүүдэд чиглэсэн сургалтын арга зүй болон дэмжлэг маш сайн хөгжих шаардлагатай. Энэ төрлийн эмгэгийн асуудалтай хүүхдүүдийг шууд тусгай хэрэгцээт боловсрол болон хөгжлийн бэрхшээлтэй гэх ангилалд авч үзэх нь нэг талаар буруу юм. Эцэг эхчүүдийн дэмжлэг, сургууль, сурах орчин арга зүйгээр хангах нь нэн тэргүүний асуудал.
Суралцахуйн бэрхшээлд багтах эмгэгүүдийг авч үзвэл:
Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдэд хамгийн сайн эмчилгээ нь эцэг эхийн дэмжлэг, тэдний тасралтгүй урмын үг, тасралтгүй эргэх холбоотой давтан гүйцэтгэлүүд ордог.
Таны хүүхэд анхаарал төвлөрөх цаг маш богино та түүнд нь тохирч хичээл бусад зүйлийг заахдаа олон удаа, жижиг үйлдлээр нэгж хэсэгт задалж сурах үйл явц хийх шаардлага гарна. Мөн танаас тэвчээр чин сэтгэл шаардана. Гэхдээ та чин сэтгэл тэвчээр гарган зааж буй зүйлийг хүүхэд тань сурах нь маш чухал юм.
АДХХЭ-тэй хүүхдийн сэтгэл хөдлөл эрчимжих, хэт мэдрэг байх нь элбэг тул хүүхдээ тайвшруулах түүнийг хүнд хэцүү гэж өөрийгөө мэдрэх үед нь өөрийгөө байгааг, өөрийгөө тусалж байна, суралцахад, бүхнийг ойлгоход тусалж байгаа гэдгээ мэдрүүлж эргэх холбоотой аливааг давтан гүйцэтгэх хамтын ажиллагаатай байхыг танаас шаарддаг.
Мэдээж энэ эмгэгийн шалтгааныг удамшлын болон тархины хөгжил, гэмтлийнх гэх мэтээр тайлбарладаг. Гэхдээ хүүхэд тань суралцах ялгаатай хөгжлөөр явах юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч хүүхэдтэйгээ ажилласны үр дүнд хүүхдэдээ сайн үр дүнг авчирна гэдгийг бүү мартаарай.