Индэр    
2023 оны 5 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч

С.Энхбаатар: Алтан Ордны улсын Тохтамыш хааны захидал нь Монголын архивын сан хөмрөгт байгаа 14 дүгээр зууны анхны баримт

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол, Польш улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын Архивын байгууллага санамж бичиг байгуулжээ.

Тус ажлын хүрээнд Польш улсын архивт хадгалагдаж буй Алтан ордны Тохтамыш хаан Польшийн хаан, Литвийн хунтайж Владислав Ягелло-д бичсэн захидлын хуулбарыг дурсгаж, 1915 оны хүн амын тооллогын баримт бичгийг манай улсын Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгөх талаар хэлэлцээр явагдаж байгаа аж. Энэ талаар Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатартай ярилцлаа. 

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Польш улсын архивын газарт байгаа Алтан Ордны улсын Тохтамыш хааны захидлын талаар ярилцлага эхэлье. 

- Монгол, Польш улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд архивын байгууллагууд дөрөвдүгээр сарын 25-нд санамж бичиг байгуулсан. 

Польш улсын Төрийн архивын удирдах газрын дарга Павел Петшык энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Архивын ерөнхий газар зочлон ирэхдээ Их улс буюу Алтан Ордны улсын Тохтамыш хаанаас тухайн үеийн Польшийн хаан, Литвийн хунтайж Владислав Ягелло-д бичсэн захидлын хуулбарыг дурсгасан. Энэхүү баримтын эх хувь нь Бүгд Найрамдах Польш Улсын Эртний баримт бичгийн үндсэн архивт хадгалагддаг.

Төрийн архивын баримтууд тухайн улсдаа ганцхан хувь байдаг. Тэр баримтаа эх хувиар өгөх нь ховор байдаг. 
зураг
 
Гэрэл зургийг Архивын ерөнхий газраас авав.
"ТОХТАМЫШ ХААН нь Чингис хааны ууган хүү Зүчийн үр удам"

- Тохтамыш хаан нь хэддүгээр зууны үед амьдарч байсан бэ. Түүхэн ач холбогдол талаас тайлбарлаж өгнө үү? 

- Алтан Ордны Тохтамыш хаан 1342-1406 онд амьдарч байсан. Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн Алтан Орд Улсын хоёр хэсэг болох Хөх орд, Цагаан ордыг нэгтгэж байсан. Чингис хааны ууган хүү Зүчийн үр удам юм.

1376 онд өөрийн авга ах Урусыг насан эцэслэсний дараа 1377-1378 оны үед хаан ширээнд суусан. Зургаан жилийн дотор Крымын хойгоос Балхаш нуур буюу одоогийнхоор Литва, Польш зэрэг улсыг байлдан дагуулж байсан. 

- Тохтамыш хааны захидлын агуулгын талаар хэлж өгнө үү? ? 

- Захидалд Алтан Ордны Тохтамыш хаанаас илгээсэн элч төлөөлөгчдийн нэрсийг дурдсан. Тухайн үед хийсэн дайн тулаан, харьяа улс, аймгуудаас эрдэнэсийн санд алба хураах, хоёр улсын худалдаачид уулзах тухай бичсэн байдаг. Монголын архивын сан хөмрөгт 1600-аад оноос хойших баримт хадгалагддаг.

Тохтамыш хааны захидлыг хүлээн авснаар архивын баримтыг 200 гаруй жилээр урагшлуулж байгаа гэсэн үг.

"тамганы дотоод дөрвөлжин дэх бичээст "Шударга Султан Тохтамыш" хэмээн бичсэн"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Захидлын бүтэц, хэмжээ ямар байсан бэ? 

- Казанийн их сургуулийн профессор А.М. Ковалевский (1800-1878), түүхч Н.К. Казем-Беку (1802-1870) нар судалгааг хийж дуусгаад 1850 онд "Алтан Ордны хаан Тохтамышаас Польшийн хаан Ягелло 1392-1393 онд бичсэн захидал" номд нийтлүүлсэн нь тус захидлыг шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулсан. Үүнээс хойш хийгдсэн олон судалгаа бий.

Захидал нь хоёр хэсгээс бүрдэх ба 39.6х19.8; 41.8х19.8 см хэмжээтэй. Уг бичвэрийг эртний уйгур бичгээр, дундад зууны түрэг хэлээр 25 мөрт бичсэн байна. Эхний хуудсанд 13 мөр, хоёр дахь хуудсанд 12 мөр бичвэртэй.

Захидлын нэгдүгээр мөрний Тохтамыш зургаадугаар мөрний "бизга", 14 дүгээр мөрний "Тэри биз-ни ярлукаб", 18 дугаар мөрний "бизга" гэсэн хэллэгийг мөр тэтгэн бичжээ.

Захидал хүлээн авагч Ягелло ван тан гэсэн хоёрдугаар мөр болон 3, 4, 5 дугаар мөрийг дарж бичсэн байгаа нь Монголчуудын албан бичгийн мөр тэтгэх, мөр дарах уламжлалыг хадгалан бичсэн байдаг юм байна. Энэ ёс нь монголчуудын албан хэрэг хөтлөлтийн уламжлалд 20 дугаар зууны эхэн хүртэл мөрдөгдсөн байдаг.

Захидлын эхэнд баруун талд гурав, дөрөв, тавдугаар мөрний дээд талд 6х6 сантиметр хэмжээтэй дөрвөлжин тамганы дардастай, хоёр дөрвөлжин хэлбэртэй, нэг нь нөгөө дотроо араб үсгээр бичсэн бичвэртэй.

Тамганы гадна талд арабаар бичсэн бичвэрийн орчуулга нь: "Нигүүлсэнгүй, Нигүүлсэнгүй Аллахын нэрээр. Бурхнаас өөр бурхан байхгүй (Аллах), Мухаммед бол Аллахын элч, Аллах түүнийг адисалж, мэндчилье" гэсэн бол тамганы дотоод дөрвөлжин дэх бичээсний орчуулга нь: "Шударга Султан Тохтамыш" хэмээн бичсэн байдаг.

Оросын эрдэмтэн В.В.Радлловын турк хэлнээс орос хэлэнд хөрвүүлсэн орчуулгыг монгол хэлэнд буулгасан захидлын орчуулгыг хүргэе. 

Токтамыш миний Ягелло ванд хэлсэн үг. Котлубуга, Асан хоёрыг аугаа газар өргөмжилсөн тухай мэдээг хүргүүлэхээр бид элч явуулсан, та ч бас бидэнд элчийг илгээсэн. Идикгия хэмээх хүнийг Төмөр лүү (миний зөвшөөрөлгүйгээр) явуулахын өмнө гурван жил дараалан явуулсан хүмүүс нь Углан, тэдгээрээс хамгийн чухал нь Бекбулат ба Хожа Медин, Беки, мөн түүнчлэн Бекгичь, Турдучак Берди Давуд нар байсан.   

            Энэ шаардлагын дагуу тэр илтгэсэн. Тэр заль мэхтэй хүмүүст итгэсэн тул бид урьдчилан мэдээд уулзсан. Тулаан болохын  өмнө тэдгээр муу хүмүүс ард түмний явсан газраас мөн адил явсан байсан. Энэ бол тэр хэргийн шалтгаан болно. Углан, Бек хоёрын дайсагналцсан, тэднээс урвасан Бекбулат, Хожа Медин, Бекгичь, Турдучак Берди Давуд нарыг бурхан өршөөсөн.

            Тиймээс бид Асан, Тулу Ожа нарын элчийг, Хожа Медин нарын тухай болж өнгөрсөн зүйлийн тухай мэдэхээр илгээсэн. Дараагаар нь бидэнд харьяалагддаг сүмүүдээс төрийн эрдэнэсийн санд хүлээлгэж өгөх гарцын талаар ирж буй элчид мэдэгд. Мөрдөгдөж буй дүрмээр миний наймаачид болон таны худалдаачид нэг нэгэн рүүгээ явагтун, Аугаа Их Улс хүлээн зөвшөөрсний баталгаа болгож алтан тэмдэг бүхий бичгийг батлав.

            Орд Улс Донд байх үеийн тахиа жилийн шинийн 8-ны өдөр зарлиг буулгав.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Алтан Ордны Тохтамыш хааны захидлын талаар яриагаа энэ хүрээд дуусгая. Польш улсын архивын газрын хамтын ажиллагааны хүрээнд 1915 оны хүн амын тооллогын баримт бичгийг авч ирэх талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Тус баримт бичгийн талаар танай байгууллагад байгаа мэдээллийн хүрээнд ярилцлагынхаа дараагийн хэсгийг үргэлжлүүлье. Польш улсын архивт байгаа 1915 оны Монголын хүн амын тооллогын хэзээ авах вэ?

- 1915 онд Оросын түүхч, судлаач И.М.Майский Монголд судалгааны багийг ахалж ажиллаж байхдаа хийсэн хүн амын тооллогын баримт  Польш улсын Краков хотын архив болон Санкт-Петербург, Москвад хадгалагддаг.

Тус тооллого нь Монгол Улсад 20 дугаар зуунд хийгдсэн анхны хүн амын тооллогын баримт байж болох ба Польшийн Краков хотын архивт дээрх хүн амын тооллогын ихэнх хэсэг буюу 7,800 орчим хуудас баримт байгаа юм.

Бид 2019 оноос хойш тус баримтыг авах асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай хэд хэдэн удаа уулзаж, хэлэлцсэн. Үүний үр дүнд энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд энэ асуудал шийдэгдэхэд нэг алхам ойртож байна. Хоёр талаас судалгааны ажлын хэсгүүд гарна. 7,800 гаруй хуудас бичиг баримтыг авч ирэхэд нэлээд хугацаа шаардагдана. Ерөнхийдөө судалгааны ажил эхлээд явж байна.

"Польшийн Краков хотын архивт 1915 оны Монголын хүн амын тооллогын 7,800 орчим хуудас баримт байгаа"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 - 1915 оны хүн амын тооллого яагаад Польшийн архивт очсон бэ?

- Энэ талаар судлаачид янз бүрийн таамаг дэвшүүлдэг. Польшийн эрдэмтэн В.Л.Котвич Монголд судалгаа шинжилгээний ажлаар ажиллаж байхдаа судалгааны зорилгоор авч явсан гэх аман яриа байдаг. 

Мөн Оросын түүхч И.М.Майский “Орчин үеийн Монгол” номдоо монголын нийгэм, эдийн засаг, аж ахуй зэрэг бүхий л мэдээллийг багтаасан нарийн статистик мэдээг тусгасан байдаг тул  Монголд хийсэн судалгаагаа авч явсан гэдэг таамаглал ч бий.

- Тус хүн амын тооллогын талаар танай байгууллагад байгаа мэдээллээ хуваалцана уу? 

- Одоогийн байдлаар манай улсаас Чингис хааны музейн захирал, академич С.Чулуун баримтыг нүдээр үзэж судалгаа хийсэн. Түүний өгч байгаа мэдээллээр бол:
1915 оны хүн амын тооллогын судалгаанд өрхийн гишүүн бүрийн овог, нэр, ургийн овог (бүрэн бус), нас, хүйс, лам эсэх, гадна хошуунаас ирсэн эсэх, бичиг үсгийн мэдлэг, хүн амын нийгмийн давхаргын байдал, орлого, зарлагын мэдээлэл, намаржаа, хаваржаа, өвөлжөө, зуслангийн нүүдлийн газар, жилдээ авдаг өвс, тариалангийн хэмжээ зэргийг тэмдэглэсэн байдаг.

2023 оны дөрөвдүгээр сарын 19-20-нд зохион байгуулагдсан “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл архивын баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний зургаадугаар хурал дээр Чингис хаан музейн захирал, академич С.Чулуун “1915 оны хүн ам статистикийн баримт түүхийн судалгааны чухал эх сурвалж болох нь” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн. Энэхүү илтгэлд дурдагдсан мэдээллүүдээс хүргэе.

1915 оны судалгааг шар, хөх, улаан, хүрэн, хар гэсэн таван замын дагуу өнгөөр ялган тэмдэглэдэг байсан аж. Зам тус бүрийг хариуцагч ахалж явуулдаг байсан. Тус статистикийн ерөнхий удирдамжид гурван зүйл багтдаг. Үүнд:

  1. Замын дагуух хүн амыг тоолох, ард хүмүүнийг ялган салгаж, гэртэй, гэргүй, эр, эм, лам, эсвэл гадна ямар хошуунаас ирсэн зэргийг тодорхойлох
  2. Баян, дунд, хоосон эсэх, айл бүр хэчнээн тооны ямар малтай, аж ахуйн байдал, газар тариалангийн үйлдвэр, ой модны аж ахуй, жин, гарын ур зэрэг аж үйлдвэрийг нь хянан байцаах
  3. Үгээгүй ядуу, дунд, баян гурван жишээний айлуудын орлого, зарлагыг тооцох, өрхийн гишүүн бүрийн нэр, нас, хүйсийг тэмдэглэсэн түүвэр судалгаа аж.
  4. Судалгааны материалыг тусгайлж бэлтгэсэн статистикийн хүснэгтэд хөтөлдөг байсан бөгөөд энгийн дэвтэр дээр уулзсан хүмүүсийн байр байдлыг тэмдэглэдэг байжээ.

Мөн хүн амын бүртгэлээс гадна, бичиг үсгийн мэдлэг, намаржаа, хаваржаа, өвөлжөө, зуслангийн нүүдлийн газар, жилдээ авдаг өвс, тариалангийн хэмжээг тэмдэглэсэн.

Нэгтгэсэн дүнгээр хошууны урьдын өр, зарлага, овоо тахилгад зарцуулсан төсөв зэргийг нарийн тооцсон тусгай хуудаснууд байжээ.

Түүнчлэн өрхийн төсвийг нэгтгэсэн дүнг гаргаж айлд байгаа сав суулга, сахарын хэмжээг хүртэл нарийн судалсан аж.

- 1915 оны хүн амын тооллогын баримтыг авснаар ямар үр дүн гарах вэ? 

- Манай улс социализмын тогтолцооны үе буюу 1925 оноос ургийн овог хэрэглэхээ больчихсон байсан. Засгийн газрын 1997 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 17 дугаар тогтоолоор баталсан "Угийн бичиг хөтлөх журам"-ын хүрээнд ургийн овог гэдэг томьёоллыг албан ёсоор хэрэглэж эхэлсэн.

Энэхүү тогтоолын хоёрдугаар хэсэгт "хүн бүр өөрийн ургийн овогтой байна. Хэрэв мэддэггүй бол өөрийн нутгийн хүн амын бүртгэл, угийн бичиг, хүмүүсийн намтрыг судлах, мөн нутаг, уул усны нэрийг овог болгох, шинээр зохиомол овог үүсгэн хэрэглэж болно" хэмээн заасан байдаг.

Тус журмыг хэрэгжүүлэх явцад хүн амын ихэнх нь "Боржигон" гэх овгийг авсан бөгөөд үндсэн овгоо авч чадаагүй.

Манай улсад одоогоор 9,200 гаруй ургийн овог байна.

Бүгд Найрамдах Польш Улсаас 1915 оны тооллогын баримтыг авснаар монголчуудын ураг удмын судалгаа хийх том эх сурвалж болно.

Үндэсний төв архивын сан хөмрөгт 1915 оны тооллогын баримтыг хүлээн авсны дараа архивын лавлагаа хэлбэрээр авах боломж бүрдэнэ.

- Ярилцсанд баярлалаа. 

- Баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
51
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
💩😂 [103.57.95.236] 2023/5/14
umnuh ni tegeed haitsiin pzda chini
0 | 0 Хариулах
Ттт [103.57.93.178] 2023/5/11
Чулуун гээд нөхөрт өгсөн бол урд зүгт ном болоод гарч байгаа байна даа...
0 | 0 Хариулах
Зочин [112.72.6.110] 2023/5/11
Тамганы гадна талд арабаар бичсэн бичвэрийн орчуулга нь: "Нигүүлсэнгүй, Нигүүлсэнгүй Аллахын нэрээр. Бурхнаас өөр бурхан байхгүй (Аллах), Мухаммед бол Аллахын элч, Аллах түүнийг адисалж, мэндчилье" гэсэн бол тамганы дотоод дөрвөлжин дэх бичээсний орчуулга нь: "Шударга Султан Тохтамыш" хэмээн бичсэн байдаг
1 | 1 Хариулах
Latin49 [64.119.20.126] 2023/5/11
hasguud zailuul unshij chadahgui bolohooroo hii demii l buhimdaj hahaha
1 | 2 Хариулах
Зочин [150.129.142.133] 2023/5/11
Чи хятадын эрлийз ингэж хуцаад юу өөрчлөх вэ дээ.
0 | 2 Хариулах
зочин [103.229.121.188] 2023/5/11
Тухайн үеийн геополитикийн тагнуулууд энэ манай улсын хүн амын тооллогын баримтыг авч явсан байхаа, сонирхолтой юм байна шүү
2 | 0 Хариулах
Зочин [150.129.142.133] 2023/5/11
Оросын эрдэмтэд нүүдэлчидийн түүхийг гуйвуулж өөрсдөө ашигтай байдлаар эргүүлэн одоо хүртэл ашиглаж байгаа
3 | 1 Хариулах
Зочин [150.129.142.133] 2023/5/11
Турк хэл биш шүү. Алтай язгуурын Түрэг хэл гэвэл зөв. Тогтамыш гэж одоогийн Казах хэлээт Тогта тогтоох гэсэн мөн мыш гэдэг нь мыс буюу Зэс гэсэн үгнээс бүтнээс нэр
4 | 2 Хариулах
Зочин [150.129.142.133] 2023/5/11
Мөн бас Тогтамас гэдэг казах хэлний үгнээс орчуулбал Зогсошгүй гэдэг орчин цагийн Монгол хэлний үг гарч ирэх юм даа.
0 | 0 Хариулах
Данко [129.41.87.7] 2023/5/11
Би бол тогтоогч мэс гэсэн монгол үг байна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Хамгаалах зэвсэг гэсэн утгатай нэр байна.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.73.205] 2023/5/11
бас л ялгаагүй Монгол үг бна
2 | 0 Хариулах
Зочин [150.129.142.133] 2023/5/11
Яг Монгол эсвэл Казах үг гэхээсээ илүү тухайн үеийн Алтайн язгуурын түрэг хэл гэдэг нь зөв болов уу
2 | 0 Хариулах
Зочин [192.82.73.205] 2023/5/11
Монголоор "тогт", "тогтох" гэдэг монгол үг. Казахаар "туракты, тұрақтау" гэнэ. Битгий ийм улаан цайм шааж бай
0 | 2 Хариулах
Зочин [150.129.142.133] 2023/5/11
Туракты гэдэг чинь тогтмол тогтвор сууршилтай гэсэн үг битгий мэдэхгүй байж гуцаад байгаарай
1 | 0 Хариулах
бек [85.117.113.136] 2023/5/10
Тохтамыш казах шуу дээ
1 | 6 Хариулах
Зочин [192.82.70.16] 2023/5/11
тийм дээ тийм та нарын эмээ нарыг бидний өвөг дээдэс бавж та нар төрсөн шүү дээ золигийн хасагаа
8 | 1 Хариулах
Зочин [150.129.142.133] 2023/5/11
Чи бол манж хятадын үлдэгдэл байгаа. Үхсэн хойноо угсаа гарлаа ч мэдэхгүй хэвтэж бас 800 жилийн өмнөх түүх ярих нь.
0 | 2 Хариулах
Зочин [192.82.70.16] 2023/5/11
түүхийг дэлхийд тамгалдаг юм дэлхийн түүх монголоос эхэлдэг юм даа хасаг ах
2 | 0
Z [202.126.90.59] 2023/5/11
Бид түүхийн хугацаанд холдсон болохоос адилхан зүйл ихтэй ард түмэн.
0 | 1 Хариулах
зочин [202.126.90.41] 2023/5/10
ганц чулуун үзэхээр ямар олигтой бхав дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.176] 2023/5/10
archiwa państwowe. ярлык хана тохтамыша. тэнгр… бичгийн толгой ⬅️ ийш хардаг нь яаж байгаа юм. тэнгр бум иг зарлигад…
0 | 0 Хариулах
зоч [103.229.121.134] 2023/5/10
ЭшА бол гадаад явахгүй учир хөөрхий юм ч үзэх боломжгүй Мэдээллэжс хол гэдэг шиг л байгаа юм даа
1 | 0 Хариулах
зоч [103.229.121.134] 2023/5/10
Polish humuus ch umnu ni hamaagui bn uu? Gehdee yur ni erh medeltei bhad sudlaach gadaadad ajillana. Bas shine yum neeh bolomjtoi
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.126] 2023/5/10
Хуулбар бол хуулбар
0 | 0 Хариулах
Зочин [112.72.6.110] 2023/5/10
Тамга дээр нь Аллахаас өөр бурхан үгүй гэсэн бичиг байна шдээ
1 | 1 Хариулах
Зочин [192.82.73.205] 2023/5/10
Юан гүрний үеийн дөрвөлжин бичигтэй тамга бна.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.95] 2023/5/11
Xaxa Arab bichig bn malaa
0 | 2 Хариулах
Зочин [192.82.70.16] 2023/5/11
цаг хугацааг хэлж байна малаа
1 | 0
Зочин [202.21.107.43] 2023/5/10
3+ tsaash uyee medmeer bna shuu!! Uneheer ih tuurch bna
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.240] 2023/5/10
Казахстан улс мандан бадрах болно уухай уухай
4 | 8 Хариулах
Latin49 [122.201.31.145] 2023/5/10
tokayev chin putlert ginjluuleed uchigdur yavj haragdana lee yaj mandan badrah yum bol
4 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2023/5/10
хасган бомбоонууд босоо монгол бичгийг уншаад ойлгох ч үгүй угаасаа бичиг үсэггүй байсан
13 | 3 Хариулах
Зочин [64.119.25.240] 2023/5/10
Казахстан улс мандан бадрах болно уухай уухай
5 | 10 Хариулах
Зочин [66.181.161.177] 2023/5/10
Yahav kazakstan uls mandaj bval sain l bn shd. Adilhan l uls. Tgd gol n mongol bas mandahiimuu manduulahgu gd uzen yadaad bgamu ter n sonin bn
0 | 0 Хариулах
Latin49 [122.201.31.145] 2023/5/10
uursdiin bichig useggui undestniig bool hemeen neriiddeg baijee.
1 | 2 Хариулах
Зочин [202.126.90.60] 2023/5/10
Өмхий Оросууд яаж ч хог дээр гарсан манайхаас тоносон эд зүйлсээ өгөхгүй.Хэзээ ч яаж ч дампуурч мэдэх эмзэг сүрэг үхэрнүүд учраас тэр.
5 | 1 Хариулах
Latin49 [122.201.31.145] 2023/5/10
bosoo mongol bichig min saihan haragdaj baina da.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.246] 2023/5/10
Монгол бичиг биш үү
3 | 4 Хариулах
Latin49 [122.201.31.145] 2023/5/10
bosoo mongol bichigeer bichseniig naad nud chin hardaggui yumu esvel albaar ingeed baigaa yumu
3 | 1 Хариулах
Зочин [103.212.118.86] 2023/5/10
Латин хэлний үсгийг эртний Финикчүүд МЭӨ 18-р зуунд зохиож байсан. Европчууд яваандаа ашиглаж эхэлсэн. Англи үсэг гэхэд Финик суурьтай. Чи заавал уйгаржин бичиг гэж хэлүүлэх гээд байх шиг байна даа. Тэгвэл уйгаржин үсгийн өвөг нь энэ Финик үсэг шд. Тэгэхээр энэ бол Монгол бичиг мөнөөс мөн. Гарал нь уйгаржин бичиг. Битгий ингэж Монголоо дорд үзэж байгаач.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.182.226] 2023/5/15
Латин үсэг нь VI зуунаас Грек үсгийг багахан өөрчилж бичиж эхэлсэн түүхтэй шүү.
0 | 0
Зочин [103.212.119.182] 2023/5/10
Одоо хэрэглэж байгаа ургийн овгоо болиод энэ шинэ баримт дээр үндэслээд шинээр ургийн овог авахуулах хэрэгтэй байна. Боржигин овог авах хүмүүст энэ овгийг авах баталгаагаа үзүүлэхийг шаардах хэрэгтэй болов уу
13 | 0 Хариулах
Зочин [66.181.182.226] 2023/5/15
Яг зөв, хятадын эрлийз хурлийзууд бүгд Боржигин овогтой тууж яваа шдээ. Тэрийг нь таслан зогсоож болиулах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2023/5/10
amjilt husye
5 | 0 Хариулах