“Хоттой ойрхон атлаа цэвэр агаарт, орон сууцны тав тухтай дээр нь арын хашаатай хауз авна гэдэг орон сууцнаас хамаагүй илүү” гэж Сиатлын үл хөдлөх хөрөнгийн худалдаачин Бэн Хофер ярьж байна.
Лондон, Парист 1600-д оны үед, 20-р зууны эхээр Нью-Йоркт баригдаж эхэлсэн таунхаузууд өдгөө дахин моодонд орж байгаа талаар Европын хэвлэлүүд бичих болжээ. 2022 оны байдлаар АНУ-д байршил, орчноосоо шалтгаалаад хаузууд 115-237 мянган доллароор үнэлэгдэж байгаа юм.
Хаузанд амьдарснаар хүмүүсийн амьдралын эрч хүч нэмэгдэж, идэвхтэй хэв маягт шилжин, хөршүүдтэйгээ найрсаг харилцаа тогтоодог болохыг АНУ-ын судлаачид хэлж байна. Тиймээс ч таунхаузны борлуулалт сүүлийн жилүүдэд өсөх болжээ. Магадгүй, ковидын үеийн “сургамж”-аас үүдэлтэйгээр ч хаузны борлуулалт үүсэж байж болзошгүй.
“Хаузны эрэлт жил ирэх бүр нэмэгдэж байна. Орон сууцнаас хөгжлийнхөө дараагийн шат руу явж байгаа юм уу даа. Зөвхөн манай компани гэхэд жилд 100 хауз зардаг. Өөр бусад компаниуд ч хауз зарж байгаа гэж бодвол хаузны эрэлт сайн байгаа биз дээ. Ирэх онуудад жилдээ борлуулах хаузны тоог 150-200 болгох зорилготой. Өнгөрсөн жил гэхэд л 75 гаруйг борлуулсан байна. Энэ жилийн төгсгөл гэхэд 100 давчихсан байх болов уу. Саяны 8-р сард ноднинтой адил хэмжээнд хүрсэн” гэж Хадатын хөндий төслийн бизнесийн хамтрагч М.Энхсайхан ярьж байв.
Агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлдэг Улаанбаатар хотын хувьд зөвхөн дээрх шалтгаануудаас гадна “Эрүүл агаар-Эрүүл мэнд” гэх зүйл Хадатын хаузтай хамт танай гэр бүлд очих хамгийн том бонус юм.
Харин бодитой хөрөнгө оруулалтын хувьд тун сонирхолтой.
Хадатын хаузнуудын үнэ хоёр жилийн дотор 45,3 хувиар өсөж байна. Энэ бол зах зээлийн бодит үнэн юм. “Хадат 4” төслийн үнийг ч 18 сарын дараа 22 хувиар өсөх урьдчилсан тооцоог төслийн багийнхан хэдийнээ гаргажээ.
Хадатын хөндий төслийнхний санал болгож буй төлбөрийн шинэ нөхцөлөөр, нэг талаас худалдан авагч Та, нөгөө талаас барилгын компани болох ЦОБА ХАУС хамтран тохиролцоод тун боломжийн саналаар хаузтай болох юм. Бүр Танд урамшуулал олгох заалт хүртэл энд багтжээ.
Товчхондоо, Хадат 4 төслийн хаузыг 215 сая төгрөгөөр авахын тулд банкнаас 15 жилийн хугацаатайгаар, үнийн дүнг нь бараг хоёр дахин төлдөг системийг БОЛИУЛНА.
Харин Хадатын хөндий төслийнхөнтэй тохиролцож, богино хугацаанд, ХҮҮГҮЙГЭЭР барахгүй урамшуулалтайгаар хаузтай болох боломжтой болж байгаа юм.
Хэрэв та Бугын аманд байрлалтай сингл хауз болон таунхауз сонирхож байвал манай VERDE RESORT төслийг сонирхоорой.
Захиалга өгөх: 7575-1000
Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нүүр хуудас: www.facebook.com/profile