Зураг
Зураг
Индэр    
2022 оны 10 сарын 25

ХАУЗ: ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ?

Өмнөх олон нийтлэлээс та бүхэн хауз худалдан авах төлбөрийн нөхцөл, төлбөрөө хэрхэн төлөх талаар болон ер нь яагаад хауз худалдан авах ёстой юм бэ зэргийг уншсан байх.

Харин энэ удаад хөнгөлөлт, урамшууллыг хэрхэн шийдэх вэ гэх талаар өгүүлье.

Таны худалдан авалтын үнийн дүнд тохирох хөнгөлөлт, урамшууллыг сар бүр таны данс руу шилжүүлж байх болно гэж хэлсэн шүү дээ. Энэ санхүүгийн шилжүүлгийг мэдээлэл технологийн КРАУД ХАУЗ компани хийхгүй ээ.

зураг
 

Харин үүнийг санхүүгийн мэргэжлийн, өндөр стандарт бүхий “Юнайтед Айр Файнэнс” ХХК хийх болно. Аливаа үйл ажиллагаа бүхнийг мэргэжлийн байгууллагуудаар нь хариуцуулан хийлгэж, тэдгээрийн үйл ажиллагааг хянаж ажиллах нь Хадатын хөндий төслийн хамтрагч М.Энхсайхан захирлын арга барил юм.

зураг
 

“Юнайтед эйр файнэнс” компани нь сар бүр өдөр алдахгүйгээр захиалагчийн данс руу КРАУД ХАУЗ компаниас гаргаж өгсөн жагсаалтын дагуу мөнгийг шилжүүлнэ.

Хауз худалдан авчхаад эргээд энэ компаниас таны хүртэх хөнгөлөлт, урамшуулал нь нийт худалдан авсан үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх болно. Тэгэхээр энэ мөнгө таны дансанд орохгүй байх вий гэх эрсдэл үгүй болох нь. Харин та 18 сарын хугацаанд сар бүр дансандаа хөнгөлөлтийн мөнгө хүлээн авахад бэлэн үү?

Өөр нэг асуудал:

Хэрэв Та худалдан авсан хаузаа зарахаар болбол яах вэ? Энд таныг ямар эрсдэл хүлээж байж болох вэ?

Та хаузныхаа м2-ыг 2.7 сая төгрөгөөр худалдан авсан байлаа гэж бодъё. Гэтэл та хагас жилийн дараа ч юм уу хаузаа зарахаар шийджээ. Зарагдах болов уу? Хэдээр зарагдах бол? Зах зээлийн үнэ ханшийг нь та яаж мэдэх билээ? Мэдээж барилгын компанийн тухайн үеийн үнэ байх хэдий ч.

зураг
 

Санаа зоволтгүй. КРАУД ХАУЗ компани борлуулалтын программ хангамжаа олон улсын мэдээлэл технологийн компаниар хийлгэсэн. Энэ нь нэг талаас хауз сонирхогч, нөгөө талаас хауз худалдаалагч талуудад зориулсан арилжааны самбартай байх болно.

Ингэхээр та арилжааны самбараас тухайн үеийн хаузны зах зээлийн ханшийг мэдэх боломжтой. Улмаар өөрийн хүссэн арилжаагаа хийх боломжийг Хадатын хөндийнхөн танд олгох болно.

Арилжаалах нөхцөл чинь заавал бүтэн хаузаараа ч байх албагүй. Та 30м2-аа эсвэл түүнийхээ талыг ч борлуулж болно. Яагаад гэвэл энэ бол таны хийсэн хөрөнгө оруулалт шүү дээ. Та өөрийн үл хөдлөх хөрөнгөө өөрөө мэдэн зарцуулах нь ойлгомжтой.

Арилжааны самбараа харахаа мартав. Харин хауз чинь зарагдахгүй байх вий гэх эрсдэлд санаа бүү зов.


Захиалга өгөх: 7575-1000

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү. 

Нүүр хуудас: www.facebook.com/profile

HAUZ.MN - ХАМТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ