Индэр    
2022 оны 10 сарын 20

ХАУЗ: ХАМТАРЧ АВЪЯ Л ДАА

Хаузыг хамтраад авч болно. Учир нь, хауз авна гэдэг нь хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм.

Өсөн нэмэгдэх хөрөнгө оруулалт.

Сүүлийн үед Улаанбаатарт нэг төрлийн цоо шинэ хөрөнгө оруулалт, бизнес цэцэглэх болж. Тэр нь, орон сууцны барилгыг зураг төсөл байхад нь худалдан авалт хийж гэрээ байгуулаад, харин ашиглалтад орсных нь дараа үнэ хүргэж зарах.

Яг үүнтэй төстэй боломжийг хауз худалдан авах хэн бүхэнд Хадатын хөндий төслийнхөн нээж өгч байгаа юм.

“Манай анхны “Хадат 1” төслийн 50 хауз 264 сая орчим төгрөгөөр худалдаанд гарч байсан. Одоо бол 600 орчим сая төгрөг байна. 2018 оны хавар баригдсан “Хадат 3” төслийн маань хаузнууд 450 саяар төгрөгөөр гарч байсан одоо бол тэрбум гарчихсан байна. 2020 онд гарсан “Хадат 2” төсөл 250 сая төгрөгөөс эхэлж гарч байсан. Одоо бол 400 сая гарчихсан байна. Гэх мэтээр манай барьсан хөрөнгүүд жилд 20 орчим хувийн өсөлт үзүүлдэг” гэж Хадат төслийг үүсгэн байгуулагч Ц.Баасандорж ярьж байна.

зураг
 

Өөрөөр хэлбэл, өнөөдөр таны хөрөнгө оруулж, худалдан авсан хаузны “зураг төсөл” тань ирэх жилийн өдийд гэхэд таны хөрөнгийг хамгийн багадаа 20 хувиар өсгөсөн байх болно.

Нэгэнт хөрөнгө оруулалт тул заавал ганцаар хийх албагүй. Үүнийг найз нөхөдтэйгөө, хамт олонтойгоо хамтраад хийх боломжтой.

Жишээ нь, видео студийнхэн байлаа гэж бодъё. Нэг хаузанд олон төрлөөр зураг авалт хийх талбартай, цэвэр агаарт ажиллах боломж гээд олон талын ашигтай. Хөрөнгө оруулалтаа хийж хауз худалдан авч болно. Эсвэл ашиглалтад орох үед нь үнэ өсгөөд зарах ч боломжтой. Хадат-4 төслийн үнэ 24 сарын хугацаанд 49.7% өсөх төсөөлөлтэй байна.

зураг
 

Зарагдахгүй, хөрөнгө түгжигдэх вий гэж санаа зовж байна уу?

“Хаузны эрэлт жил ирэх бүр нэмэгдэж байна. Орон сууцнаас хөгжлийнхөө дараагийн шат руу явж байгаа юм уу даа. Зөвхөн манай компани гэхэд жилд 100 хауз зардаг. Өөр бусад компаниуд ч хауз зарж байгаа гэж бодвол хаузны эрэлт сайн байгаа биз дээ. Ирэх онуудад жилдээ борлуулах хаузны тоог 150 орчим болгох зорилготой. Өнгөрсөн жил гэхэд л 70 гаруйг борлуулсан байна. Энэ жилийн төгсгөл гэхэд 100 давчихсан байх болов уу” гэж Хадатын хөндий төслийн бизнесийн хамтрагч М.Энхсайхан ярьж байна.

зураг
 

Ингээд бодвол алдах зүйлгүй хөрөнгө оруулалт бол Хадатын хөндийгөөс хауз авах юм.
 

Захиалга өгөх: 7575-1000

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү. 

Нүүр хуудас: www.facebook.com/profile

HAUZ.MN - ХАМТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ