Индэр    

Бизнесийг зөвхөн “мөнгө, ашиг” гэж харвал амжилтад хүрэх БОЛОМЖГҮЙ

-Бизнес хамтрагч М.Энхсайхан-

Бизнесийн амжилт чадварлаг менежер, захирлуудын ур ухаан дээр тогтдог. Тэдний нэг нь М.Энхсайхан. Тэрбээр Мобинет, Мобиком, Хаан банк, Ази фарм гээд Монголын томоохон компаниудад гүйцэтгэх удирдлагын албыг хашиж байсан юм. М.Энхсайхан захирлын туршлага, ажлын замналын талаарх товчхон боловч сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

- Та “Бизнест нэгдүгээрт ажилтан гэдэг зарчимтай” гэж ярьдаг. Харин одоо бүтээн байгуулалтын компанид орчихлоо шүү дээ. Барилга дотор орж амьдрах хэрэглэгч нь одоо нэгдүгээрт орж, таны зарчим өөрчлөгдөх үү?

-“Нэгдүгээрт ажилтан” гэх зарчим маань хэзээ ч өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл тухайн ажилтан сэтгэл хангалуун байж, чин сэтгэлээсээ бүтээмжтэй ажиллана шүү дээ.

- Хэчнээн сайн цалинтай байгаад ч гараад явчихдаг хүмүүс бий шүү дээ?

- Зөвхөн мөнгө бүгдийг шийдэхгүй. Ажлаа хийхэд нь тусалж дэмжих, хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх, ажиллах таатай орчныг бий болгох, чөлөөт цагтай байлгах гээд олон зүйл бий. Ер нь бизнесийг дан ганц мөнгө, ашиг хайж хийвэл урт хугацааны тогтвортой амжилтад хүрэхгүй л болов уу.

зураг
 

- Та хоорондоо төсгүй байгууллагуудад удирдах албыг хашиж ирсэн. Мэдээллийн технологи, банк, эмийн бизнес, харин одоо барилгынх. Бизнесийн онцлог нь юу байна? Бас их сургуульд багш гэж сонссон.

- Санхүүжилт дээр л гол онцлог, ялгааг хэлье. Эргээд харахад бас их сонин бөгөөд миний санхүүгийн үзэл бодол өөрчлөгдсөн. Тухайлбал, миний хамгийн удаан ажилласан Мобиком компани нь технологийн бизнесээрээ илүүдэл мөнгө хийж чаддаг буюу хадгаламжтай компани байлаа. Би ч бас тэр үед “Мөнгөө хадгаламжид хийх нь хөрөнгө оруулалтаас найдвартай” гэж боддог байв.

Дараа нь Мобикомоос гарч, Хаан банканд ортол бидний хадгалуулсан мөнгийг бусдад зээлүүлээд, бизнесийн ашиг олдог байгууллага байлаа. Энэ газарт ороод би “Хадгаламж хийх нь утгагүй юм байна. Эрсдлээ зөв тооцож хөрөнгө оруулалт хийх чухал” гэдгийг ойлгосон. Дараа нь “Ази фарм”-д ажилласан. Энд ороод банкны зээлээд байгаа мөнгөөр аливаа компани яаж бизнес хийж, ашиг олдог вэ гэдгийг харсан. Ингээд мөнгөний өөр өөр урсгалыг дагаад л яваад байгаа биз. Эдгээр нь олон жил болж тогтворжсон, том компаниуд тул хөрөнгө оруулалтын хувьд асуудалгүй. Харин одоо бүтээн байгуулалт хийдэг Цоба Хаус гээд барилгын компанид хамтарч байна. Энэ компани нь өсөж, хөгжиж байгаа залуу компани учир илүү их зүйл хийх шаардлагатай, хөрөнгө оруулалт хэрэгтэй, ирээдүйд үнэ цэн нь улам өсөх компани гэсэн үг. СЭЗИС хувьд туршлагаа бусадтай хуваалцаж, бусдаас суралцахад сайхан байдаг. 

 - Таныг хаана ч очсон “Энхсайхан захирал” гэж дууддаг. Энэ хоёр үг холбоо үг болтлоо хорших болсон шалтгаан юу юм бол. Та ажлын гараагаа “захирлаас” эхлээгүй байлтай. Энэ замнал чинь ямар бол гэдэг үнэхээр сонин санагдаж байна?

- Яг үнэндээ захирал гэдэг холбоосонд дургүй. Цаг зуурынх. Миний ажлын гараа “Эрэл” компаниас эхэлсэн. Тухайн үедээ “Эрэлийн вант улс” гэсэн нэр зүүсэн том компани байлаа. Энэ компаниас би удалгүй гарахаар шийдсэн. Би тэр үед IT инженер. Гэтэл “Эрэл”-д IT бол дагалдах салбар. Энэ нь би хэчнээн удаан ажилласан ч, “захирал” болж чадахгүй гэсэн үг. Тухайн үед Мобиком IT салбарт яг од нь болж, ид гялалзаж байлаа. Тиймээс би хэдий цалин буурсан ч Мобиком руу шилжсэн. Яагаад гэвэл “Мобиком”-д IT инженер бол чухал мэргэжил. Тиймээс ч би 26-тайдаа Мобикомын удирдах албыг хашдаг болсон байв. Цалин ч нэлээд өндөр бөгөөд 2007 онд 3 сая орчим төгрөгийн цалин авдаг байсан. Гэсэн ч “Сурах хэрэгтэй юм байна” гэж ойлгоод Австрали руу хоёр жил сурахаар, ажлаа орхиод явсан. Өөрийнхөө зардлаар явсан учраас нэлээд амьдрал үзсэн дээ. Буцаж ирэх замын зардлаа IT компанийнхаа эзэн Австрали хүнээс зээлж ирж байлаа.

- Өндөр албан тушаал, цалин хоёроо орхиж сурсны хэрэг гарсан уу. Хамгийн том ололт нь юу байв?

- Амьдралыг үзэх үзэл минь өөрчлөгдсөн. Буцаж ирээд дахиж Мобикомд ажилд орно гэхээсээ илүүтэй шинээр компани нээх хүсэлтэй байсан тул, Мобикомын хөрөнгө оруулалтаар Мобинетийг байгуулсан. Үүнийг бизнесийн хэлээр интрапреньер гэдэг. Компани дотроосоо шинэ санаа төрүүлж, гарна гэсэн үг. Энтерпреньер гэдэг нь бие даан шинэ зүйл хийхийг хэлдэг шүү дээ. Тэгж анх Мобинетийг үүсгэж байлаа. Мобинетийг 2013 он хүртэл удирдаж, Монголын ТОП 99 дэх компани болгосон.

Надад Мобиком 2 тэрбум төгрөгөөр бизнес эхлүүлэх боломж өгөхөд манай шинэ үүссэн хамт олон дөрвөн жилийн дотор 20 тэрбум болгож байлаа. Энэ бол хөрөнгө оруулалт шаардлагатай өсөх компанийн сайхан жишээ. Яг Цоба Хаус шиг. Гэтэл Мобикомын удирдлагад өөрчлөлт орж, охин компаниудаа бүгдийг нь нэгтгэх бодлого барьсан. Тиймээс Мобиком руу дэд захирлаар очсон. Удалгүй орлогч захирал болж, албан тушаал ч өслөө. 2016 онд эзэд өөрчлөгдөж Япончууд удирдах болсон. Хэдийгээр би Мобикомын  гол албан тушаалд байсан ч, ахиад л Эрэлийн кейс шиг “дагалдах” болох нь тодорхой. Тухайн үед нас маань дөч арай хүрээгүй байсан учир өсөж хөгжихийн тулд ажлаасаа гарах нь зөв юм байна гээд гарснаар ХААН банкнаас ажлын санал авсан. Мобикомд миний хамгийн сүүлд хариуцаж оролцсон ажил бол “Кэнди цахим мөнгө ба мессэж зээл” төсөл байлаа.

Эрсдэл хийж, зорилготой байснаар илүү үр дүнд хүрдэг. Комфорт бүсэд орж л болохгүй, тиймээс дунджаар 2 жил тутам амьдралдаа өөрчлөлтүүд хийгээд сурчээ.

- Тийм болохоор банкны салбарт ажиллахад илүү дөхөм байв уу. Тэнд ямар албан тушаал дээр байсан бэ?

- Хаан банканд Иргэдийн банк хариуцсан дэд захирал гээд банкны удирдлагын хорооны гишүүнээр томилогдсон. Гол нь “хүн буюу нэгдүгээрт ажилтан” тул үйл ажиллагааны хувьд айхтар өөр зүйл байгаагүй. Мэдээж ондоо салбар учир уншиж сурах зүйл их байлаа. IT, финтек-ээс нүүгээд хүсэж байсан ажлаа хоёр жил хийсэн. Гаднаас ирсэн удирдлагын багийнхны гэрээ дуусаж тэгээд гарсан. Дараа нь Ази фармынхан санал тавьж, тэнд жил хүрэлгүй ажилласан. “Ази фарм” компанийг 2022 оны ТОП 100 компанийн жагсаалтад ороход хичээл зүтгэл маань багагүй нөлөөлсөн болов уу.

- Яагаад Цоба Хаус компанид орох болов? Би таныг ажлын санал сонсоод л орчихдог хүн гэж бодохгүй байна. Яагаад энэ компанийг сонгосон нь сонин байна?

- Ажиллах, хамтрах гэдэг 2 өөр утгатай. Цоба Хаус компанийн үүсгэн байгуулагч Баасандорж өнгөрөгч оны гуравдугаар сард анхны саналаа тавьсан юм. Тухайн үед ба дараагийн уулзалтуудаар нэг их сонирхоогүй. Гэхдээ нэг сонин давхцал нь оффис. Уулзсан Цоба хаус оффис нь Мобинет оффис байсан ба одоо Мстарс Хаб оффис. Есдүгээр сард нь Хадатын хөндийд аваачиж бүтээн байгуулалтаа харуулсан. Үзээд үнэхээр сэтгэлд хүрсэн учир хамтрахаар  болсон юм. “Мянган хаузтай эко суурин барина” гээд хийгээд эхэлчихсэн байгааг хараад үнэхээр бахархсан. Ингэж зориглосон хүн байхгүй, би лав мэдэхгүй. Тэгээд сургууль, цэцэрлэг гээд төлөвлөсөн бүхнээ шийдчихвэл зөвхөн энэ компанийн бүтээн байгуулалт болоод зогсохгүй, хотын түгжрэлийг бууруулж, энэ улсынхаа нийгэмд оруулж байгаа том хувь нэмэр болно шүү дээ.

зураг
 

- Ер нь хаузны эрэлт хэр их байна?

- Хаузны эрэлт жил ирэх бүр нэмэгдэж байна. Орон сууцнаас хөгжлийнхөө дараагийн шат руу явж байгаа юм уу даа. Зөвхөн манай компани гэхэд жилд 100 хауз зардаг. Өөр бусад компаниуд ч хауз зарж байгаа гэж бодвол хаузны эрэлт сайн байгаа биз дээ. Ирэх онуудад жилдээ борлуулах хаузны тоог 150-200 болгох зорилготой. Өнгөрсөн жил гэхэд л 75 гаруйг борлуулсан байна. Энэ жилийн төгсгөл гэхэд 100 давчихсан байх болов уу. Саяны 8-р сард ноднинтой адил хэмжээнд хүрсэн.

- Та хөрөнгө оруулалтын нэгэн шинэ загвар бий болгож байгаа гэж ярьсан?

- Өсөж буй компанид хөрөнгө оруулалт хийснээр ямар их өгөөжтэй байж болохыг хүмүүст таниулах ажил байна. Үүнийгээ хөрөнгө оруулалтын загвар болгоно оо.


Захиалга өгөх: 7713-3355

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү. 

Хадатын Хөндий – Монголын анхны Эко суурин