Индэр    

“Хауз ипотект хамрагдах ёстой”

- Хадат 4 төслийн түүх -

“Хадат 4 төслийг эхлүүлэхдээ хамгийн түрүүнд миний “Энэ л байх ёстой” гэж оруулсан зүйл юу гээч? Би өөрөө хотод хаузтай. Гэхдээ манай хаузад маш том нэг дутагдал бий. Тэр бол өөрийн орон зай буюу backyard. Хамгийн их хүсэж авсан хаузандаа найзуудаа уриад гадаанаа мах шарж идэх боломжгүй, хүүхдүүд маань нохой тэжээлээ гэхэд нохойгоо гадаанаа орхиж, тоглож чадахгүй. Ийм байхад хэчнээн гоё дотор орчин байлаа гээд үнэхээр дутуу л санагддаг юм билээ. Тиймээс Хадат 4 төслийг эхлүүлэхдээ хауз бүрийн гадаа боломжит өөрийн орон зайг бий болгосон” гэж Хадатын хөндий төслийн удирдагч М.Энхсайхан ярьсан юм.

зураг
 

Агаарын сайханд өглөө босчхоод гэрийнхээ гадаа алд дэлэм суниаж нүцгэн зогсмоор л санагдана биз. Заримдаа мах шарснаа гайхуулан зочид уримаар болно.

Өөрийн гэсэн бяцхан цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, хачин сайхан орой ханьтайгаа хундага тулган суухыг хүснэ. Энэ бол тав тух. Энэ бол хаузтай хүний амьдрал. Яг энэ тав тухыг хангах орчныг бүрдүүлэхийн тулд Хадат 4 төслийнхөн сэтгэлээ шингээжээ.

зураг
 

Гэхдээ энэ бүхнийг уншихаар таны бодолд “Миний чадал хүрэхгүй дээ” гэж бодогдож байна уу? Үгүй шүү. Энэ бол “Яг л ийм байшинтай болох сон” гэсэн хүсэлтэй дундаж давхаргынханд зориулсан төсөл. Хадат-4 төслийг эхлүүлэхдээ зорьсон зорилтот бүлэг бол энэ юм.

Хауз нь 80 м2 тул та ирээдүйд ипотекийн зээлд хамрагдах боломж ч гарч магадгүй. Одоо ч гэсэн ХАС банкны эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлтэй хамтардаг. 

Ер нь заавал 80м2-ыг нэг дор авах гэж зовлонгоо нэрэх шаардлагагүй. Эхлээд 10м2-ыг ав л даа. Хэдэн сарын дараа 5-ыг, дараа жил 15-ыг нь ав. Гэх мэтээр хүслийн хаузандаа хөрөнгө оруулалтыг бага багаар хийгээд байж болно. Тэд танд хауз хадгалчихна. Баг багаар авсаар байшинтай болох нь байна шүү дээ. Зээл ч шаардлагагүй.

зураг
 

Хадат-4 төслийг 2022 оны эхлүүлсэн бөгөөд 2024 онд дуусгах төлөвлөгөөтэй. Нийт 173 айлд зориулсан хаузууд баригдахаас 73 нь айл хэдийн эзэнтэй болжээ. Төслийн зургийг Хадат-1, 2, 3-ын захиалагчдынхаа хүсэлт дээр суурилан Цоба Хаус-ын Архитектор, Инженерийн багийнхан гаргасан нь дотоод орчин, гаднах тохижилт бүгдээрээ алдаа мадаггүй болох бүрдэл болжээ.


Захиалга өгөх: 7713-3355

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү. 

Нүүр хуудас: www.facebook.com/Tsobahouse

Хадатын Хөндий – Монголын анхны Эко суурин