Индэр    

“Хауз авах цаг боллоо”

- Бизнес хамтрагч М.Энхсайхан -

ХУУЧИН ЦАГ: Банкнаас ингэж авдаг байлаа

Иргэн Болд Хадатын хөндийгөөс 215 сая төгрөгөөр 80 м2 хауз авахаар болжээ. Мэдээж, бусад хүний адилаар зээлээр энэ хаузыг авна.

Болд 215 сая төгрөгийн 30 хувийг өөрөө төлнө. Энэ нь 64,5 сая төгрөг.

Үлдсэн 70 хувь буюу 150,5 сая төгрөгийг хаузны онцгой зээлээр банкнаас 12 хувийн хүүтэй авна.

Дээрх зээлээ 15 жилийн хугацаанд төлөх ёстой. Ингээд 15 жилийн эцэст иргэн Болд 50 нас хүрээд, эргээд хартал зөвхөн зээлийн хүүндээ 174,6 сая төгрөгийг төлсөн байх юм. Нийтдээ, 215 сая төгрөгийн хаузыг 15 жил тасралтгүй, сар бүр төлбөр төлж байж 389,6 сая (64.5+325.1) төгрөгөөр худалдаж авах юм.

зураг
 

Иргэн Болдын 15 жилийн турш сар бүр, тогтсон хугацаанд зайлшгүй зээлийн төлөлт хийж, сэтгэлзүйн дарамтад хэрхэн өртөх талаар энд дурдаад ч хэрэггүй биз.

Харин нөгөө талд барилга барьж буй аль ч төслийнхөн мөн л банкнаас 30 болон 70 хувийн харьцаатайгаар зээл авдаг.

зураг
 

Худалдан авагч, барилга барьсан тал хоёул банкнаас зээл авч, их хэмжээний мөнгийг зээлийн хүү хэлбэрээр тушаадаг. Иргэн Болд ер нь хэний төлөө амьдраад байна вэ? Банкны амжилттай ажиллагааны төлөө юу, өөртөө байр худалдаж авахын төлөө юу?

ШИНЭ ЦАГ ИРЛЭЭ буюу ХАМТАРЪЯ Л ДАА

Хадатын хөндийнхөн БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ НӨХЦӨЛИЙГ Та бүхэнд танилцуулж байна.

Иргэн Болд банкнаас зээл авч, өндөр хүү төлөхийг болиулъя.

Барилгын компани ч банкнаас зээл авч, өндөр хүү төлөхөө больё.

зураг
 

Нэг талаас барилга барих компани, нөгөө талаас худалдан авагч иргэн Болд нар хамтаръя. Дундаа яагаад “Банк” гэж нэг зүйлийг оруулж, өндөр хүүг, олон жилийн турш төлөх ёстой гэж?

Ингэе.

Хэд хэдэн хувилбар байна. Алинд нь ч урьдчилгаа 30% хэвээрээ.

Нэг хувилбар, 18 сарын хугацаанд өөрийн боломжтой үедээ төлөлт хийж, хаузаа м2-аар нь худалдаж ав. Эхлээд 64.5 сая төгрөгөөр 24м2-ыг ав л даа. Тэгж байгаад дахиад 13м2-ыг ав, гэх мэтээр. Ингээд 18 сарын дараа 243.1 сая (64.5+178.6) төгрөгөөр хаузтай болно.

зураг
 

Ингэснээр, төлөх ёстой өдөр чинь өнгөрсөн ч Та муу зээлдэгчийн тоонд орохгүй. Стресст өртөхгүй, шаналж зовох шаардлагагүй.

Банкнаас бизнесийн зээл авах байснаа больж, хэрэглэгчээсээ хөрөнгө оруулалт татчихсан компани зүгээр сууна гэж үү? Хадатын хөндий төслийнхөн сар бүр хэрэглэгчдэдээ урамшуулал олгоно.

Хаузныхаа 30 хувийг урьдчилаад төлчихсөн тохиолдолд 3 сая төгрөгийн урамшуулал авна. Сар бүр төлбөрөө хийгээд байвал сар бүр 1 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Ингэснээр 21,8 сая төгрөгийн хөнгөлөлтийг авах юм.

зураг
 

Нийтдээ 24.8 сая төгрөгийн хөнгөлөлт, урамшуулалтайгаар Та 218.3 сая төгрөгөөр хаузтай болох юм. Юун банкнаас зээл авах гэж царайчилж гуйх, зээлээ сар бүр төлөх гэж дарамтад орох, олон жилийн эцэст олон арван сая төгрөгийг зөвхөн хүүндээ төлөх вэ. Энэ бүхэн хоцрогдсон байгаа биз?

Хадатын хөндийн төлбөрийн шинэ нөхцөлийг илүү ойлгомжтой, цэгцтэйгээр ВИДЕО ХЭЛБЭРЭЭР хүлээн авахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.


Захиалга өгөх: 7713-3355

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү. 

Нүүр хуудас: www.facebook.com/Tsobahouse

Хадатын Хөндий – Монголын анхны Эко суурин