-Бизнес хамтрагч М.Энхсайхан-
“СЕО болгох саналыг хамгийн анхны уулзалтаар Цоба хаус компанийн үүсгэн байгуулагч Ц.Баасандорж надад тавихад хүлээж аваагүй. Яагаад гэвэл би хангалттай удаан Гүйцэтгэх удирдлагын албыг хашсан ба өөрийн сонирхсон бизнесүүдэд хэмжээндээ хөрөнгө оруулалт хийж, шинэ маягаар амьдрахаар шийдчихээд байлаа. Үүний шалтгаан нь надад итгэж ажил олгосон бүх хүмүүсээс суралцаж, бас тэднийгээ бүрэн дэмжиж ажилласаар өөрийн гэсэн хуримтлал ба туршлагатай болсонд юм. Гол нь ЭХЛЭХ л байсан.”
Чадварлаг менежер гэдгээ Мобинет, Мобиком, Хаан банк, Ази фарм компаниудад гүйцэтгэх удирдлагаар ажиллахдаа харуулсан М.Энхсайхан нь одоо “Хадатын хөндий” төслийн удирдагч, бизнесийн хамтрагч.
- Яагаад Хадатын хөндий төслийн бизнесийн хамтрагч болох болов?
- Шалтгаан нь бол үл хөдлөх хөрөнгийн салбар нь уул уурхайн дараа орох том салбар ба Эко суурин гэдэг санаа үнэхээр гайхалтай. Дэлхийн 2-р дайны дараа Америкчууд чигжүү хотоосоо нүүж, ийм л сууринууд байгуулан төвлөрлөө бууруулан, амьдрах орчноо сайжруулсан түүхтэй. Тиймээс яагаад үүний нэг хэсэг нь байж болохгүй гэж бодсон.
Цоба Хаус компанийн үүсгэн байгуулагч Баасандорж бид 2 хоёр зургаан сар ярилцсаны эцэст “Хадатын Хөндий”-Монголын анхны эко суурин 1000 хаузтай төслийг ирэх 3-5 жилд хамтран хийхээр болсон юм. Тэгээд сургууль, цэцэрлэг гээд төлөвлөсөн бүхнээ шийдчихвэл зөвхөн манай компанийн бүтээн байгуулалт болоод зогсохгүй, хотын түгжрэлийг бууруулж, энэ улсынхаа нийгэмд оруулж байгаа том хувь нэмэр болно шүү дээ.
- Та хоёрын бизнесийн хамтралаас хауз авах гэж байгаа хэрэглэгчид тусах сайн зүйл нь юу байх бол?
- Би гүйцэтгэх захирлын саналаас татгалзан хөрөнгө оруулалт хийж, бизнесийн хамтрагч болсон гэдгээ хэлсэн шүү дээ. Яг үүн шиг хөрөнгө оруулалтын хувилбарууд маш олон болж байна. Оюуны болон Биет хөрөнгө оруулалт. Үүнээс хамгийн түгээмэл нь Биет хөрөнгө оруулалт ба манайд хувьцаа, бонд, койн, үл хөдлөх гэсэн төрлүүдээр түгээмэл оршиж байна.
Үл хөдлөхийн хувьд орон сууц, хауз авч буй иргэд маань худалдагч талын зарласан үнийг 100% төлөх буюу барилгын компанитай хуваариар, эсвэл банкнаас зээл авч төлбөрөө шийддэг. Хэрэв барилгын компанийн гаргаж буй зардал нь бага байвал худалдан авагчид маань хямд үнээр авах боломжтой болно. Үүнд байршлын үнэ, ашиглаж буй технологийн зардал, бизнесийн зээлийн хүүгийн зардал гол хэсгийг эзэлдэг. Иймээс бид эдгээр зардлууд дээрээ шинэ шийдэл олж, иргэддээ боломжийн үнээр зөв орчинд амьдрахад нь дэмжлэг үзүүлэхээр хичээж байна.
Мэдээж манайх бизнесийн байгууллага учраас ашигтай байх ёстой. Ингэснээр урт хугацаанд найдвартай үйл ажиллагааны өсөлт хийж чадна. Үүнийг зардал дээрээ хувь шууд нэмснээрээ ашгаа олох бус бүтээмж, эргэлтээ сайжруулснаараа хийж болно. Иймдээ ч манай хаузнууд орон сууцнаас хямд байгаа.
- Хэрвээ нууц биш бол, та энэ төсөл дээр бизнесийн хамтрагч болсондоо хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
- Сэтгэл хангалуун байлгүй яах вэ. Бид бүтээн босгож байна. Хотын төвлөрлийг бууруулахад хувь нэмрээ оруулж, хүмүүст шинэ маягийн амьдралын хэв маягийг маш боломжийн үнээр санал болгож байна. Хөрөнгө оруулалтын шинэ загварыг ч боловсруулж эхэлсэн. Ер нь хүн гэдэг чинь хийж байгаа зүйлээсээ таашаал авч байж сайн сайхан зүйлийг бусдад зориулна шүү дээ. Энэ уялдаа, сорилт бүхэн хөрөнгө оруулагч надад өдөр ирэх бүр улам сонирхолтой санагдах болсон. Ялангуяа миний анхны хаузны төсөл “Хадат-4”-өө харахад үнэхээр сайхан. Өөрөө ч эндээ амьдарна.
- Хөрөнгө оруулалтын шинэ загвар нь юу гэсэн үг вэ?
- Бид үл хөдлөхөд буюу Хадатын хөндий төсөлдөө хөрөнгө оруулах маш сонирхолтой хувилбарыг боловсруулж байгаа юм. Миний хувьд 2004-2007 оны хооронд хуучны орон сууцнууд худалдаж аваад түрээслэх эсвэл үнэ хүрэхээр нь зардаг бизнесийг найзуудтайгаа хамтарч хийдэг байлаа. Энэ санаа дээрээ суурилаад, мөн хамтрагч Ц.Амарболд, Ц.Баасандорж нарынхаа үл хөдлөхийн салбарын 10 гаруй жилийн туршлага болон дэлхийн үл хөдлөхийн чиг хандлагад тулгуурласан бизнес модель эко систем гаргах болно.
Ном дээр шинэ зүйл гэж байхгүй, харин мартагдсан хуучин зүйлийг хялбараар олонд хүртээмжтэй ахин ашиглуулахыг “ШИНЭ” гэж хэлдэг биз дээ /Сурв: Инээв/.
Захиалга өгөх: 7713-3355
Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нүүр хуудас: www.facebook.com/Tsobahouse