-Үүсгэн байгуулагч Ц.Баасандорж-
“Бусдын хийж зүрхлэхгүй, чадахгүй байгаа тэр бизнесийг хийх нь өөрөө сонирхолтой бөгөөд таашаалтай” гэж Ц.Баасандорж ярих дуртай. Ерөөсөө энэ бол түүний бизнесийн зарчим нь.
Тиймээс 2013 онд, 25-хан настайдаа “Найзуудын хауз хотхон” барих мөрөөдөл тээн, газар хайсаар ганц малчин айлын өвөлжөөнөөс өөр хэн ч очоогүй Хадатын амыг сонгон бизнесээ эхлүүлжээ.
“Газар нь тэгш юм уу” гэж барилга барихад амар нөхцөлийг сонгодог байсан тэр үеийн барилгын салбарын чиг хандлагыг бүрэн өөрчлөх үедээ Ц.Баасандорж ШУТИС-ийг модон хийц эдлэлийн технологич, инженерээр дөнгөж төгссөн байв.
Оюутны ширээнээс холдоод удаагүй тэрбээр “50 айл тус бүртээ цонхоороо байгалийн сайхныг тольдсон байвал гоё. Тиймээс уулын оройд байх нь зүйтэй юм” гэж шийджээ. Ингээд Хадатын хөндийн хадтай “ноцолдож” эхэлсэн түүхтэй.
Аав нь цэргийн ангийн санхүүч, ээж нь цахилгаанчин мэргэжилтэй гэр бүлийн хүү аав, ээжийнхээ нэрийг, өөрийнхөө нэрийн эхний үсгүүдтэй хамтатган ЦОБА компаниа байгуулжээ. Оюутны ширээнээс холдоод удаагүй тэрбээр зураг төслөөр захиалгаа авч, захиалагчдынхаа хүсэл мөрөөдлийг бодит биелэл болгохын тулд ангийн найз Ц.Амарболдтой хамтран хөдөлмөрлөсөн байна.
Найзуудаараа нэг дор амьдрах сонирхолтой хүмүүст зориулан 4-6 айлын хауз барих төсөөлөл нь 55 айл хамтдаа байгалийн сайханд амьдрах томоохон “Хадат-1” төсөл болж, амжилттай хэрэгжив. Ингээд ч зогссонгүй. Уулын орой дээрх гэрийнхээ цонхоор Цэцээ гүн оргилыг тольдон амьдрах боломж дараагийн хотхон “Хадат-3”-ын 70 айлд нээгдэв. Түүний дараах “Хадат-2” хотхоны 100 хауз ч амжилттай.
Харин одоо “Хадатын хөндий” хэмээх Эко суурины 1000 айлын хаузтай болох мөрөөдлийг биелүүлэх их ажилд ханцуй шамлан оржээ. Ц.Баасандорж ийм цуцашгүй бөгөөд тууштай. Тиймээс түүний амжилт УУЛЫН ОРОЙД...
Захиалга өгөх: 7713-3355
Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү.