-Үүсгэн байгуулагч Ц.Баасандорж-
Монгол мөрөөдөл орон сууц байсан бол одоо шинэ шатанд гарч, хауз болжээ. “Хадатын хөндий”-д Хамтдаа хаузтай төсөл хэрэгжиж байна. Дуу чимээ, агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, дээд доод хажуу айлын стресс гээд бүхнийг орхин уулын оройгоос алсыг ширтэн, байгалийн чимээнд намуухан амьдрах нь жинхэнэ тансаглал болжээ.
Бид энэ удаад Хадат виллаг үүсгэн байгуулагч Ц.Баасандоржтой товчхон ярилцсанаа хүргэж байна.
- Яагаад Хадатын аманд хаус хотхон барья гэж шийдсэн юм бэ?
- 2013 онд хүссэн газраа олох гэж нэлээд их хайсан. Тэр үед уулын бүх аманд газар олголт замбараагүй хийгдчихсэн учир санаанд таарсан газар олдож өгдөггүй. Гэтэл Бэлхэд байдаг Хадатын аманд цахилгаан, интернэтийн сүлжээ, зам гээд ерөөсөө ямар ч дэд бүтэц байгуулагдаагүй учир хэн ч очоогүй байсан. Тэр том аманд ганц л малчин айл байлаа. Миний хайж байсан газар яг л тэр байсан. Уулын орой дээр, үзэгдэх орчин сайтай. Яг л дулаахан, нөмөртэй, энгэр ээвэр өвөлжөө гэсэн үг. Хотын утаа орж ирдэггүй. Замбараагүй газар олголт ч хийгдээгүй. Тэгээд л сонгосон доо.
- Яагаад уулын орой дээр гэж. Ганц гэрээрээ уулын орой руу нүүгээд буух амархан ч өөрийн чинь хувьд бүхэл бүтэн хауз хотхон байгуулах гэж байсан шүү дээ?
- Тэр үед амины орон сууцны төслүүд хаа хамаагүй байршсан, нэгнийхээ үнэлгээнд нөлөөлдгийг олж харсан. Интернэтээр судалгаа ч нэлээн хийсэн. Тэгэхэд гадаадын 5-10 сая доллароос дээших гоёмсог төслийн хувьд үзэгдэх орчин хамгийн чухалд нь тооцогддог юм билээ. Тэрийг мэдчихээд монголчуудынхаа хийж байгаа төслийг харахаар тэгшхэн газар барьдаг учир нэгнийхээ дээврийг харсан, утаа их тогтох хонхор газар буюу барилга барьж байгаа хөгжүүлэгчдийн хувьд барихад хамгийн амар газрыг сонгочихсон байсан. Барилга гэдэг хоног төөрүүлдэг газар биш, тэр бол таашаал мэдэрч, гадаа гараад суух орчин, цонхоор харагдах орчин бол цаашдаа амьдралын хэв маяг, үнэ цэн болох юм байна гэж бодож л анх хийсэн. Тэр маань ч одоо улам бүр батлагдаж байна. Хүмүүс ч өөрчлөгдсөн. 2014 онд ирж үзсэн 10 хүний ганц, хоёр нь л “Хүүе хараач Богд уул харагдаж байна, ямар гоё орчинтой юм бэ” гэж хэлдэг байсан. Одоо бол эсрэгээрээ.
- Канад модон технологийг сонгосон шалтгаан нь юу вэ?
- Миний мэргэжил модон хийц эдлэлийн технологич инженер гэж монголдоо анхдагч мэргэжил байсан. Бритиш Колумбын их сургуультай Барилга хот байгуулалтын яам хамтран канад технологийг нэвтрүүлэх сургуулийг тухайн үед нээж байлаа. Тэр үедээ хоёр, гурван сумын бүтээн байгуулалтыг канад технологиор хийж байсан шүү. Канад технологи нь хөгжилтэй орнуудад ашиглагддаг, эрчим хүчний хувьд дулаан алдагдал маш бага учир дэлхий нийтийн 70 хувь нь энэхүү модон технологийг нэвтрүүлэн, ашиглаж байна. Дулаан алдагдлын хувьд мод бол монгол оронд хамгийн тохиромжтой нь.
- Зуслангуудаар дүүрэн л эзэд нь хааяа нэг очдог, үнэ цэнгүй болсон хайран сайхан хөрөнгүүд байна. Гэтэл танай хаузнуудын үнэлгээ жил ирэх тусам өссөөр байх юм. Шалтгаан нь юундаа байдаг юм бол?
- Газрын онцлог, өвөрмөц байршил, орчин харагдцаасаа болоод илүү их үнэ цэнтэй байгаа юм. Ер нь үл хөдлөх хөрөнгө оруулалт бол үнэлгээ нь улам бүр өсөж байх ёстой. Гэхдээ байшинг бол хэн ч барьж чадна гэж боддог. Харин байршил, харууц бол хамгийн чухал. Манайх шиг үнэ цэн нь өсөлттэй амины орон сууцны төсөл байхгүй. Бид газар шорооны ажилд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг. Айл бүрд газрыг нь тусгайлан янзалж өгнө, дэд бүтэц нь төвөгтэй. Байшин нь ирээдүйд тухайн хүндээ ямар мэдрэмж өгөх вэ, хөрөнгийн хэмжээ нь өсөх үү гэдэг нь л чухал. Манай анхны “Хадат 1” төслийн 50 хауз 250 сая орчим төгрөгөөр худалдаанд гарч байсан. Одоо бол 600 орчим сая төгрөг байна. 2018 оны хавар баригдсан “Хадат 3” төслийн маань хаузнууд 500 саяар төгрөгөөр гарч байсан одоо бол тэрбум гарчихсан байна. 2020 онд гарсан “Хадат 2” төсөл 250 сая төгрөгөөс эхэлж гарч байсан. Одоо бол 400 сая гарчихсан байна. Гэх мэтээр манай барьсан хөрөнгүүд жилд 20 орчим хувийн өсөлт үзүүлдэг.
- Шинээр орон сууц захиалаад орлоо гэхэд асуудал багагүй байдаг. Харин танай хаузнуудад гомдол хэр очих уу?
- Эхний нэг жил бол гомдол ирнэ шүү, барилга л юм чинь. “Хауз авч байна” гэдэг хэрэглэгчийн хүч маш их. Хотод 400 саяар 3 өрөө байр авч байгаа хүн, 400 сая төгрөгөөр манайд хаус авч байгаа хэрэглэгч хоёрын хооронд сэтгэлзүйн асар их зөрүү байдаг. Хауз авч байгаа хүн хүчтэй, хүлээлт өндөртэй. Хауз гэдэг орон сууцыг бодвол шал өөр. Дөрвөн тусдаа хана, илүү олон цонхтой, байшин бүр дээвэртэй, шал нь тусдаа гэх мэт. Тиймээс асуудал гарах магадлал нь орон сууцнаас илүү. Орон сууцны нэг айл 2-3 цонхтой байхад хаузанд 10-аад цонх байна. Гадна тохижилт, хашаа хороо, гэрэл гэрэлтүүлэг гээд зөвхөн нэг айлд зориулагдсан маш их ажилтай. Тийм учир манай компани бусдад даалгалгүйгээр өөрсдөө бүх дагах үйлчилгээгээ хариуцаж ажилладаг. Хэрэглэгчидтэйгээ тулж ажиллаж, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэдэг. Сүүлдээ хүч хөдөлмөр их зарцуулдаг хэцүү ажил юм байна, орон сууцнаас өөр юм байна гэдгийг хауз эзэмшигчид маань хүлээн зөвшөөрдөг. Амьдарч үзээд, нар жаргах мандах, шувуудын дууг сонсох, цэвэр агаарыг амьсгалахын сайхныг биеэр мэдрээд ирэхээрээ ойлгож эхэлдэг. Тэгээд жилийн дараагаас “Ийм сайхан газар барьж байгуулсанд баярлалаа” гэж мессэж бичнэ, зорьж уулзана шүү дээ.
- Эко суурин гэдэг тодорхойлолт байсан. Энэ юу гэсэн үг вэ?
- Эко суурин гэж байгаль орчиндоо ээлтэй суурин гэж ойлгож байна. Бид бохир усаа саарал ус болгон цэвэрлэж байж хаядаг. Эрчим хүчний хувьд дулаан алдагдал багатай, хэмнэлттэй байшин барихыг хичээдэг. Цаашдаа нарны эрчим хүчийг төсөлдөө ашиглая гэж бодож байгаа. Дараа дараагийн төслүүддээ айл бүртээ нарны панелуудыг суулгах судалгааг хийсэн. Боломжтой байхаар судалгааны дүн гарч байгаа тул хэрэгжүүлэх л үлдээд байна.
- Үүнийг Хадатын хөндий гэх мянган айлын хаузны том төсөлдөө ашиглах уу?
- Тэгнэ. 2017 оноос бид нэг зүйлийг ойлгосон. Хүмүүс ерээд оны дундуур зуслангийн газруудаа зарж эхэлсэн. Дараа нь зуслан хэрэгтэй юм байна гээд газар авч, байшин барьцгаасан. Гэтэл нэг нэгээрээ том байшин барьцгаах нь тийм ч зөв шийдэл биш. Тэнд хүний хэрэгцээг хангах ямар ч орчин байхгүй. Тиймээс хаузыг вилла байдлаар шийдэж эхэлсэн. Энэ нь ч хүмүүсийн хэрэгцээнд нь нийцэж өгөхгүй байна. Учир нь дагаад ирэх үйлчилгээнүүд байхгүй тул хүмүүс уйддаг, хотын төвөөсөө үйлчилгээгээ авах гэж буцаж орно. Тэгэхээр хауз нь яг буцаад хуучны зуслан шиг хэрэглэгдэх гээд байгаа юм л даа. Тэгэхээр цаашдын чиг хандлагаа харвал мянгаас доошгүй айл нэг дор байж гэмээ нь дагалдах үйлчилгээ, хотын төвийн стандартын шаардлага хангасан үйлчилгээнүүд очно. Тэгж байж тэнд хүмүүс илүү их цагийг өнгөрөөх боломжтой болох юм байна гэж бодсон. Тэгж л орчин нөхцөлийг нь бүрдүүлэхийн төлөө л ажиллаж байна.
- Та бүхний төсөлд амжилт хүсье.
Захиалга өгөх: 7713-3355
Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нүүр хуудас: www.facebook.com/Tsobahouse