- Ерөнхий менежер С.Түвшинбаяр -
- Хадатын хөндий төслийн “Хадат 2”, “Хадат 4” хауз хотхонууд канад модон технологиор баригдсан гэдэг. Модоо хаанаас авдаг вэ?
- Канад модон технологийг бий болгох, яг л энэ байшинг барихад зориулагдсан хамгийн гол хүчин зүйл болох модоо ОХУ-аас импортолдог. Дулаалгын материалдаа Монгол Базальтыг ашигладаг. Ер нь аль ч материалаа ямар нэгэн хямд, хялбар зүйлээр орлуулаагүй. Бидний хувьд чанар илүү чухал.
- Зуслангийн бүсэд интернэт жаахан асуудалтай юм билээ. Танайх яаж шийдсэн бэ?
- Манайх нэг дор олон айл, нэг компанийн зохион байгуулалтад баригдсан хаузуудтай. Тэгэхээр үйлчилгээ төвлөрөх давуу талтай тул үйлчилгээний байгууллагууд өөрсдөө манай Хадатын хөндий төсөлтэй хамтрах саналаа тавьдаг. “Хадат 1”, “Хадат 3” төслийг эхэлж байсан 2013 онд Улаанбаатарын шилэн кабелын хойд төгсгөлийн үзүүр нь 32-ын тойрогт байлаа. Манай төсөл ашиглалтад орсноор гурван жилийн өмнө Юнивишн орсон, энэ жил Скаймедиа, Мобинетийн шилэн кабель орлоо. Ингэснээр зуслангийн бүсэд шилэн кабелтай ганц газар нь манайх болж байгаа юм.
- Улаанбаатарын хойд чиглэл цахилгааны чадал муутай байдаг сул талтай. Танайх энэ асуудлыг яаж шийдэв?
- Манайх нэг дор мянган хауз ашиглалтад оруулснаар суурьшлын шинэ бүсийг бий болгож байгаа гэж дээр хэлсэн. Тиймээс шинэ суурьшлын бүсэд зориулсан цахилгааны үүсгүүр манай хажуухан талд баригдсан. Цахилгаан тасарна, хүчдэл муудна гэх аюулгүй болсон гэсэн үг. Бас бид HUAWEI компани болон бусад компаниудтай хамтран бие даасан нарны эрчим хүчний шийдэл туршиж байгаа. Энэ амжилттай болбол төвийн системээс бүрэн тусгаарлагдахаас гадна, манай оршин суугчид цахилгаан үйлдвэрлэгч болж, эргээд төвийн системд цахилгаан нийлүүлэх боломж ч бүрдэх юм.
- Хойшоо явна гэхээр ганцхан Долоон буудлаас орох замтай болохоор түгжрэл гэж нэг зовлон байна аа даа?
- Зуны цагт нэмэгдэнэ ээ, аргагүй. Гэхдээ манай Хадатын хөндий рүү Долоон буудлаас, Дарь-Эх Дамбаас орж ирэх боломжтой. Одоо нэмээд 17,6 км зам Улиастайн эцсээс Бэлх рүү холбогдох гэж байна. Шар хаднаас ч мөн ороод ирэх боломжтой.
- Усны асуудлаа яаж шийдэв?
-Уулын оройд Хадатын хөндий маань байрладгийг хүмүүс мэднэ. Уулын оройгоос бидний гүний худаг ухаж, 110 метрийн гүнээс усаа татна. Ингээд бодохоор хамгийн цэнгэг ус байх нь гарцаагүй биз?
- Тийм байна.
Манайх хойно зуслантай л даа. Гэхдээ халаалт, 00 нь үнэхээр хүндрэлтэй. Зунаас бусад улиралд амралтын өдрүүдээр очих гэхээр хүйтэн, тэгээд гадаа бие засна гэхээр хүүхдүүд тухгүй, очих дургүй болчихдог юм байна. Очих сэдэл байвч, тухгүй учир очихгүй.
- Үнэхээр сайхан санагдаж байна. Дээр нь энэ зургууд үнэхээр гоё юм аа. Зургийг нь харахаар бүр очоод амьдарчихмаар санагдах юм. Энэ яг зураг шигээ байх уу?
- Яг л зураг шигээ. Илүү гоё зураг гаргаж амьдрахыг хүсвэл оршин суугчид маань өөрөө тохижуулж амьдрах боломжтой. Ер нь заавал надаар хэлүүлэх хэрэг юун. “Хадат 4” төслийн загварын байр гарчихсан байгаа, очоод үзэх бүрэн боломжтой шүү.
- Төслийн менежер хүний хувьд оршин суугчидтайгаа магадгүй таван жилийн дараа уулзахад нүүр бардам байж чадах болов уу, юу гэж бодож байна?
- Манайх төслийн удирдлагын олон улсын зааварчилгаа болох “PMВOK” ашиглаж ажилладаг. Төслийн бүх үйл явц олон улсын жишгээр явагдана гэсэн үг юм. Оршин суугчидтайгаа таван жилийн дараа, 15 жилийн дараа ч уулзсан нүүр бардам байна гэж боддог. “Эргээд уулзах нүүртэй байх сайхан” гэдэг монгол ардын үг ч бий шүү дээ. Залуу хүний хувьд эргээд уулзахад нүүр бардам байхын тулд ажиллах нь өөрөө бахархал юм.
- Баярлалаа, та бүхэнд ажлын амжилт хүсье.
Захиалга өгөх: 7713-3355
Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нүүр хуудас: www.facebook.com/Tsobahouse