Индэр    

“Канад технологийн модон хаузанд 100 жилийн баталгаа өгдөг”

- Гүйцэтгэх захирал/хамтрагч Ц.Амарболд -

Монголд таунхаузын төслийг хамгийн ажилттай хэрэгжүүлж байгаа Хадатын хөндий төслөөс хауз авмаар байдаг. Гэтэл таны сэтгэлд “Тэр нь ямар бол, энэ нь ийм болов уу” гэх асуултууд байгаад байна уу. Эргэлзээг чинь тайлах хэдэн асуултыг “Хадатын хөндий” төслийн Гүйцэтгэх захирал Ц.Амарболдоос асуулаа.

зураг
 

- Канад модон хийцийн байшин гэхээр галын аюул нь ямар бол гэх бодол эрхгүй төрөөд байдаг. Энэ асуудлыг яаж шийдсэн бэ?

- Ер нь Улаанбаатарт хаузууд шатах тохиолдол гардаг. Бид шалтгааныг тодруулж, судалсан. Ингэхэд гал гардаг гурван гол шалтгаан байна. Нэгдүгээрт, цахилгааны монтажаа буруу хийх, чанаргүй утас хэрэглэснээс болж байна. Үүнийг шийдэхийн тулд холболтоо мэргэжлийн түвшинд хийж, цахилгааны чанартай утас хэрэглэх ёстой. Манайх германы утсыг ашиглаж, мэргэжлийн чанар технологийг ханган ажиллаж байна. Хоёрдугаарт, хауз шатах нэг шалтгаан нь камен буюу ил зуух байдаг юм байна. Тиймээс манайх ил зуухыг дотоод засалдаа огт тусгаагүй. Мөн шалны халаалтаас болж хаузнууд шатдаг. Хадатын хөндий төслийн хаузнуудын шалыг цахилгаанаар биш усан спираль эсвэл дан хананы халаалт (паар) байдлаар шийдсэн. Гуравдугаарт, тухайн айлын болгоомжийн асуудал юм. Үүнийг техник, материалаар шийдэх боломжгүй. Харин дохиоллын системийг айл бүрд суурилуулсан. Мөн дөрвөн айлын дунд галын гедерантыг суурилуулж өгсөн. Стандартынхаа дагуу 35 метр тутамд хүрч байх ёстой, тэр дагууд нь хийж гүйцэтгэсэн. Нэмж хэлэхэд ямар ч барилгын эрсдэлийг ДААТГАЛ л маш сайн хамгаална.

- Хадатын хөндийн хаузнууд үнэхээр гоё том цонхнуудтай. Тэр сайхан байгальд тийм цонх мэдээж шаардлагатай. Гэхдээ дулаан алдагдал хэр бол гэж бодогдсон. Дулаахан уу?

-Канад модон байшингийн давуу тал нь дулаахан. Хоёр метрийн зузаантай төмөр бетон, 15 см-ийн зузаан модон хийц хоёрын дулаан дамжуулах коэффицент нь адилхан байдаг. Даацын хэсгүүдийг дулаалах боломж бага, ер нь боломжгүй. Даацын элементүүд дээрээ дулааны хэмжилт хийгээд шалгаад үзэхээр тэр хэсгээрээ дулаан их алдагддаг. Канад технологид ийм асуудал гардаггүй. Модон байшингийн даацын хийцлэл нь мод учир дулаан алдагдал багатай гэсэн үг. Үүн дээрээ нэмээд дулаалгын материалаараа бид Монгол базальтыг сонгосон. Олон улсад гарах бүрэн боломжтой, дулаан алдагдлыг хаасан хамгийн сайн материал.

зураг
 

- Хадат 4 төслийн хаузнууд 215 саяас 265 сая төгрөгийн хооронд байна. Хотын төвийн орон сууцнуудтай харьцуулахад хямд байж болох ч, энэ хазуыг худалдаж аваад би хэдэн жил амьдрах вэ гэдэг нь сонирхолтой санагдаж байна?

- Канад, Америкт энэ технологийн байшинг 100 жилийн баталгаатай гэж үздэг. Үүний тулд технологи, норм дүрмийг зөрчихгүйгээр баригдах ёстой. Хадатын хөндий төслийн хувьд канад модон технологийг нэвтрүүлээд явж байгаа гол зорилго маань Канад, Америкт баригдаж байгаа технологийн дагуу л барих юм.  Манай хувьд үл хөдлөхийн гэрчилгээ 50 жил хугацаатай гарч байгаа. Монголд шинэ суурьшиж буй технологи учраас эхний үедээ аргагүй байх. Тэгээд ч хүмүүс 20-30 жил болоод ямар ч байшингаа янзалдаг шүү дээ.  

- Танай төсөл нь дэд бүтэц, байршлын давуу талтай гэдэг. Та үүнийгээ тайлбарлаж өгнө үү?

Манай Хадатын Хөндий төсөл нь Баянзүрх ба Сүхбаатар дүүргүүдийг дамнасан байршилтай. Энэ ч утгаараа эрчим хүчний оролт 2 талаасаа, мөн зам ч гэсэн ирээдүйд 2 талаас байх юм. Улиастайгаас хойшоо зам тавих төлөвлөгөө хотын захиргаанаас гарсан байна лээ. Тэгвэл заавал зуслангийн замаар ирэх шаардлагагүй болно. Ялангуяа Зайсан, Цэнгэлдэх, БЗД 26 хороо орчмын оршин суугчид маань. Бас бид HUAWEI компанитай хамтран бие даасан нарны эрчим хүчний шийдэл туршиж байгаа.

зураг
 

Хадат 1, Хадат 3 төслийг эхэлж байсан 2013 онд шилэн кабелын хойд төгсгөлийн үзүүр нь 32-ын тойрогт байлаа. Гурван жилийн өмнө Юнивишн орсон, энэ жил Скаймедиа, Мобинетийн шилэн кабель орчихсон. Зуслангийн бүс дэх шилэн кабелтай цөөхөн газруудын нэг нь манайх болж байгаа юм.

зураг
 

- Дотор заслын хувьд хэрэглэгч өөрөө хийх боломжтойгоор хүлээлгэн өгч байгаа нь сонирхолтой санагдаад байна. Яагаад тэгэх болов?

- Түрүүчийн удаад бид дизайныг нь гаргатал манай хэрэглэгчид өөрсдөө зарим зүйлийг нь өөрчлөх санал гаргасан. Хүн ер нь хауз авахаараа яг өөрийнхөөрөө тохижуулахыг хүсдэг юм билээ л дээ. Тийм болохоор Хадат 4 төслийн хүрээнд бид дотор засал хийхгүйгээр хүлээлгэн өгч байгаа. Гэхдээ заслын инженерүүд ажиллаж, айлуудад зөвлөгөө өгч, хяналтын хуудаснуудыг өгч байгаа. Хүмүүсээр хийлгэж байгаа тохиолдолд хяналтын хуудсаараа шалгаж явах ёстой юм. Тэгээд технологийн дагуу хийгдэж байна уу үгүй юу гэдгийг нь шалгаж, зөвлөнө гэсэн үг.

- Тэр мэргэжлийн зөвлөгөө нь төлбөртэй юм уу?

- Төлбөргүй. Бид хэрэглэгчийнхээ сонгосон загварыг өөрчлөх санал хэлэхгүй, ганцхан технологийн дагуу яавал хийгдэх вэ гэдэг дээр нь л зөвлөнө гэсэн үг.


Захиалга өгөх: 7713-3355

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү. 

Нүүр хуудас: www.facebook.com/Tsobahouse

Хадатын Хөндий – Монголын анхны Эко суурин