Индэр    

Хадатын Хаузыг яаж барьдаг вэ?

- Технологи ба материал -

Хаузыг ер нь яаж барьдаг юм бэ? Олон давхар байшинг бодвол барихад хамаагүй амар биш үү гэх бодол төрнө.

Гэтэл бодоод үз дээ. Гурван өрөө байр 300 сая төгрөгөөр авлаа гэж бодъё. Гурван цонх, суултуур, ваннтай. Бусдаар бол хана, шал, тааз нь дундынх. Гэтэл хауз ямар юм бэ? Зөвхөн танай гэр бүлийн тааз, шал, шат, үүдний хэсэг, цонх гээд бүгд багтана.

ХАЛУУН УС ТАСРАХ УУ?

Зуны халуунд хөлстэйгөө зууралдсаар гэртээ ортол халуун ус тасарчихсан байна уу? “Шугам хоолой засах” гэдэг алдарт тайлбартай энэ асуудлыг мэдэхгүй хотын иргэн байхгүй биз.

Яг энэ асуудлыг Хадат вилла 2, 4 төслүүд шийдэж, Улаанбаатар хотод дэд бүтцээ туннелийн системээр шийдсэн сайн жишиг тогтоохоор бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.

Нэгдсэн дулаан, бохир дамжуулах дэд бүтцийн туннелийн систем нь засвар үйлчилгээ, урсгал засвар хийхэд бага зардалтай нь гол давуу тал ажээ. Аливаа дэд бүтэц 10-12 жилийн хугацаанд урсгал засвар ордог бөгөөд энэ үед нийтийн эзэмшлийн талбайг сэндийчилгүй богино хугацаанд, хямд зардлаар засвар үйлчилгээгээ хийх боломжтойгоороо эдийн засаг, цаг хугацааны хэмнэлттэй.

зураг
 

ЧАНАРТАЙ ЮУ?

“Хадат вилла- 4” төслийн гадна фасад л гэхэд тун өнгөлөг, загварлаг. Гэтэл энэ нь Японы NIPPON STEEL корпорацын METAL SIDING юм. Тус материал нь:

🔸 Галын аюулыг багасгадаг, галд тэсвэртэй ба Японы Засгийн газраас галын баталгаа авсан
🔸 Метал гадаргуу болон хэлбэр нь дууг сайтар тусгаарладаг.
🔸 Угсрагдахад хялбар, хөнгөн жинтэй тул барилгын ажлыг хурдасгадаг.
🔸 Өнгө алдахгүй.
🔸 Зэврэх, цоорох, хагарах аюулгүй
🔸 Цас, бороонд усны хамгаалалттай.
🔸 Тусгаарлагчтай бөгөөд дулааныг дотроосоо алдахгүй, хүйтнийг гаднаас оруулахгүй
🔸 Газар хөдлөлтөд тэсвэртэй гэх мэт олон олон давуу талтай юм.

зураг
 

ДУЛААХАН УУ?

Канад технологийг 17-р зуунаас эхлэн Хойд Америк Канадад ашиглаж эхэлжээ. Одоо дэлхийн 70 гаруй улсад ашиглагддаг.

“Судлаад үзэхэд олон технологи байгаагаас манайх шиг эрс тэс уур амьсгалтай газрууд болон Арктик бүсийн Аляск, Канад, Финланд, Исланд, Норвеги, Орос, Швед зэрэг улсуудад өргөнөөр хэрэглэдэг ба одоогоор шилдэг нь юм байна. Америкийн 7-р бүсийн хүйтэн мужуудад тавигддаг R21 стандартыг хангадаг” гэж Хадат вилла-4 төслийн удирдагч М.Энхсайхан ярьж байна.

Канад модон технологи нь:

⭐️ Бетоноос 8 дахин, гангаас 400 дахин дулаан тусгаарлах чадалтай тул дулаан алдагдал багатай
⭐️ Уян хатан бүтэцтэй тул газар хөдлөлтөд тэсвэртэй
⭐️ Хамгийн чухал нь модон материал тул эрүүл мэндэд ээлтэй, байгальд нөхөн сэргээгддэг
⭐️ Эко технологи эрчим хүч ашиглалтын зардал бага
⭐️ Үйлдвэрийн технологийн аргаар хатааж чийгшлийг 18%-д барьдаг. ( ингэж боловсруулсан модоор модон карказ барилга барихад илүү тохиромжтой байдаг)

Цаашилбал энэ модоор яаж байшингаа барьдаг нь сонирхолтой. Тайлбарлавал, монгол гэрийн мод шиг бие, биетэйгээ нягт холбогдож, бэхлэгддэг гэнэ. Ингэхдээ хауз гэдэг утгаараа тусгай хадаасаар холбож өгдөг бөгөөд энэ нь уян хатан, газар хөдлөлтөд тэсвэртэй болгож өгдөг ажээ.

Үүнийг "Модон араг бүтээц" гэж нэрлэдэг.

Эдгээр үндсэн хавтан, карказ модыг холбож, бэхэлдэг тусгай хадаас нь өөрийн гэсэн онцлог бүхий тусгай резватай, уян хатан шинж чанартай бөгөөд зориулалтын буугаар буудаж тогтоодог. Ингэснээр энгийн ган хадаас шиг урт хугацаа өнгөрсний дараа сугардаггүй, газар хөдлөлтөд толгой нь тасарч байшингийн бат бэх байдлыг бууруулдаггүй байна.

зураг
 

КАНАД ТЕХНОЛОГИЙН МОД ГЭЖ ЭНЭ ДЭЭ.

Захиалга өгөх: 7713-3355

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү. 

Нүүр хуудас: www.facebook.com/Tsobahouse

Хадатын Хөндий – Монголын анхны Эко суурин