Индэр    

Клабхауз, Архитектур, Төлөвлөлт

- Архитектор Ж.Чандмань-Эрдэнэ -

“Хадатын хөндийн хаузтай айлуудад зориулсан клабхаузыг байгуулах юм гэнэ. Клабхауз гэж юу юм бэ” гэх яриа чих дэлсэнэ.

зураг
 

“Хауз зөвхөн гаднаасаа сайхан харагдаад зогсох ёсгүй. Дотор нь амьдраад ирэхээрээ дурламаар, сэтгэл санаа тайвширмаар, амьдралын өдөр хоногуудад талархмаар тийм мэдрэмжийг өгөх ёстой. Би яг тэгж бодож хийсэн” гэж Хадатын хөндий төслийн архитектор Ж.Чандмань-Эрдэнэ ярьсан юм.

зураг
 

-Чи өөрөө тэнд амьдардаг уу?

-Би Хадат 4 төслөөс хауз захиалсан. Гэхдээ одоо ч гэсэн долоо хоногийн нэг өдрийг загварын байрандаа өнгөрүүлдэг шүү дээ. Яг л миний бодсон шиг...

Залуухан архитектор Чаагий. Ажлын туршлага нь Хадат1, Хадат 3, Хадат 2 хауз төслүүд. Одоо Хадат 4-ийг бүтээж буй. Сэтгэлээ шингээсэн ажлаа хийж байгаа нь түүний царайд илхэн. 

“Хүмүүс эндээ бүр байнга байдаг болох байх, яваандаа. Тийм болохоор Клабхауз байх ёстой гэж шийдсэн”

-Тэнд нь юу байх юм бол?

-Бүх зүйл. Хотхоны айлуудын хэрэгцээг бүрэн хангах дэлгүүр, эмийн сан гэх мэт үйлчилгээний газрууд байх нь ойлгомжтой. Мөн хүүхэд харах, дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ гэх мэт. Ерөөсөө оршин суугчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлж, тэд маань аар шаархан зүйлд сатаарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Мөн орон сууц байх нь. Алжаал тайлах төв, ресорт байна. Мөн дундын оффис, зочид буудал зэргийг байлгана.

-Дундын оффис, хүүхэд харах үйлчилгээ, дуудлагаар гэр цэвэрлэх... гээд таалагдаж байна шүү.

-Хамгийн гол нь архитектур нь гоё. Бид хэнтэй хамтарч ажиллаж байгаа гээч?

-Хэнтэй?

-Аргентиндаа нэлээд нэр хүндтэй багийнхантай ажиллаж байгаа. Тэднийг Улаанбаатар хотод Chojin suits гээд байшингийн архитектурыг хийснээр нь сайн мэдэх байх. Николас Крым гээд архитектор байгаа, нэлээн туршлагатай. Ийм мундаг хүмүүстэй хамтран ажиллаж, архитектурын гоё төсөл хэрэгжүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаа.

зураг
 

“Ерөөсөө чиг хандлага ийм юм. Хотод “алалцаад” л амьдардаг үе өнгөрсөн. Удахгүй хотод түрээсийн байрууд түлхүү болж, бизнесийн амьдралд зориулагдах биз ээ. Дэлхийн чиг хандлага хөдөөгөөс хот руу шилжиж байгаа энэ үед Улаанбаатар ч гэсэн улам бүр төвлөрнө. Тиймээс хауз хорооллууд хотоос гарч байгаа нь зөв гэж хардаг. Гэр бүлүүдийн хувьд ирээдүйн чиг хандлага хауз л болно. Би лав ирээдүйд хотын орон сууцанд амьдарна гэж боддоггүй” гэж ярив. Нээрээ л чиг хандлага өөр болж дээ.

“Хүмүүс нэг хэсэг том хауз, том унтлагын өрөө их сонирхдог байсан. Одоо бол бодит амьдрал дээрээ илүү буусан гэх юм уу даа. Хүн хэчнээн том унтлагын өрөөтэй байлаа ч, тэр өрөөндөө унтах үедээ л ордог. Тэгэхээр тийм том байх нь утгагүй болчхож байгаа юм. Одоо бол тохирсон зай хэмжээ, тохь тух, хамгийн гол нь эрүүл орчин чухал болсон” гэж Чаагий ярилаа.


Захиалга өгөх: 7713-3355

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү. 

Нүүр хуудас: www.facebook.com/Tsobahouse

Хадатын Хөндий – Монголын анхны Эко суурин