Зураг
Зураг
Индэр    
2022 оны 9 сарын 27
Зураг
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын тухай

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголд олон улсын франчайз компани орж ирэхээс өмнө ОСМО компаниар үл хөдлөх хөрөнгө зуучлалыг төсөөлдөг байсан бол одоо Ремакс компани энэхүү байр суурийг нийгэмд төлөөлж байгаа нь нууц биш. Монголд Master Properties,  Mongolian Properties, Осмо, Тэнхлэг зууч, Мон зууч гэх мэт компаниуд үл хөдлөх хөрөнгө зуучлалын суурийг нь тавьсан түүхтэй. Өнөөдөр Үл хөдлөх хөрөнгө зуучлалын тусгай зөвшөөрөлтэй нийт 284 компаниас 88 компани буюу 31% нь олон улсын франчайз эрхтэй байна. Үүнээс       

  • E/MAX франчайз эрхтэй 66 компани
  • CENTURY 21 франчайз эрхтэй 21 компани
  • KELLER WILLIAMS франчайз эрхтэй 1 компани үйл ажиллагаа явуулж байна.
зураг
 
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны хагас жилийн тайлан

Үл хөдлөх зуучлалыг 2020 онд УИХ -аар тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулж, хяналт тавих чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчилсан. Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны хагас жилийн тайланд 284 компанид 301 брокер, 1,392 агент ажиллаж, 2 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

ҮХХ зуучлалын компаниудаас ирүүлсэн хагас жилийн борлуулалтын тоймд 3,688 хэлцлээр 617,145,290.0 мянган төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан бол 1,777 хэлцлээр 48,172,358.8 мянган төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг түрээслэх, түрээслүүлэх, хөлслөх, хөлслүүлэх үйл ажиллагаанд зуучилсан байна.

Мөн хагас жилийн тайланд өмнөх оны мөн үеийн орон сууцны дундаж үнийг гаргажээ.

зураг
 
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны хагас жилийн тайлан

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажиллаж байгаа бүх л компанийн брокер захирлууд энэ эдийн засгийн хүнд үед өөр өөрсдийн менежмент, дотоод зохион байгуулалт бүтцээр хичээн ажиллаж байна. Нэг агентын санаатай болон санамсаргүй алдаа нь нийт салбарын нэр хүндэд шууд нөлөөлдөг. Миний ажигласнаар жишээ нь Ремаксын нэг салбарын агент нь алдаа гаргалаа гэхэд нийт РЕМАКС гэсэн малгай дор нэр нь цоллогддог. Уг нь Ремакс нь тус бүрдээ салбар компаниудтай тэр хувь эзэмшигч тус бүр захирлуудтай. Нэг компанийн огт танихгүй агентын алдаа нөгөө компанийн үйл ажиллагаа нэр хүндэд нь нөлөөлдөг. Үүнийг манай салбарын харилцагч үйлчлүүлэгч нар тэр бүр ялгаж салгаж мэдэхгүй байгаа юм шиг санагддаг. Бусад компанийн нэг агент алдаа гаргасан ч нийт ҮХХ зуучлалын нэр хүнд яригддаг, харилцан хамааралтай хувь хүний үйл ажиллагаа, харилцаа дээр тогтдог эмзэг салбар. Тэр ч утгаар нийгэмд үл хөдлөх хөрөнгө зуучлалыг ЧЕНЖ гэж боддог, хардаг юм шиг байгаа юм. Гэвч яг үнэндээ энэ салбар төрийн байгууллын хяналт дор тайлан мэдээллээ явуулдаг, агентууд нь сургалтад хамрагддаг Иргэний хуулийн ЗУУЧЛАЛ 410,411 зүйл заалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн хүлээн зөвшөөрөгдсөн салбар юм.

Агентын боловсон хүчний хувьд ажилд орж л байдаг, гарч л байдаг маш тогтворгүй салбар. Учир нь ихэнх компаниудын агентууд зөвхөн зуучлалын борлуулалтаараа цалинждаг тухайн хүнээс уйгагүй зан чанар, тэвчээр шаардсан ажил байдаг. Гэрээ хийсэн нэг үл хөдлөх хөрөнгийг сонирхсон худалдан авагчдад өчнөөн олон удаа очиж үзүүлж, өдөржингөө тасралтгүй дуудлага авч хүмүүстэй ярилцдаг. Энэ бүхнийг туулж бусдад үл хөдлөх хөрөнгөө зарж, хөлслүүлж, түрээслүүлдэг юм.

Сүүлийн үед сошиалд ихээхэн анхаарал татсан асуудал бол шинэ орон сууцны захиалгын гэрээнд зуучлалын компани нэр холбогдсон явдал гарав.

Хуулиараа ҮХХ зуучлал гэрээ байгуулах процесс нь харилцагч буюу өмчлөгч талтай гэрээ байгуулж, худалдан авагч олж өгсөн нөхцөлд хөлс шагнал авах харилцаа үүсдэг. Тухайн шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компани давхардуулж захиалга авах, хугацаандаа ашиглалтад орохгүй байх нь зөвхөн компани болон захиалга өгсөн иргэдийн хооронд үүргийн харилцаа дараачийн асуудал. Тиймээс зуучлалын компани хуулиараа хариуцлага хүлээхгүй. Шинэ орон сууцны захиалга өгч байгаа иргэд маань зуучлалаар дамжуулсан эсэхээс үл хамаарч гэрээгээ сайн уншиж захиалга өгөх хэрэгтэй. Нөгөө талаар ҮХХ зуучлалын агент тухайн шинэ орон сууцны төслийн захиалга авч, компанийн талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй байж, худалдан авагчдад анхан шатны зөвлөгөө, эрсдэлийг сануулах нь ёстой.

ҮХХ зуучлалын агентууд асар их мэдээлэл дунд ажиллаж байгаа учраас таны ажлыг хөнгөвчилж зах зээлийн судалгаанд үндэслэж худалдан авагч олж өгдөг чухал үүрэгтэй хүмүүс. Мэдээж 1,300 гаруй агент дотор туршлагатай, туршлагагүй янз бүрийн л хүмүүс учраас хэрэв тухайн агентын талаар гомдол санал байвал Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж болно. ҮХХ зуучлал нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа учраас хувь хүн, хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулиар дараах зүйл заалтаар торгоно гэж заасан байдаг.

11.6 дугаар зүйл.Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх

1.Хадгаламж, зээл, төлбөр тооцооны, эсхүл хуульд заасны дагуу зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй явуулах санхүүгийн бусад үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль бусаар явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. ( 1 нэгж 1000 төгрөг бөгөөд хувь хүнийг 4 сая, хуулийн этгээдийг 40 сая төгрөг болно )

Учир нь гадуур хувь хүмүүс үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа явуулах явдал мэр сэр байгаа тул энэ нь хууль бус бөгөөд тэдний алдаа дутагдал нь салбарын нэр хүндэд харш, сөргөөр нөлөөлж байгаа тул энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх ёстой.

Энэ салбарт манлайлан ажиллах байгаа түүнийгээ сошиалд түгээдэг хуваалцдаг компаниуд байхад, чимээгүйхэн дор бүрнээ маш сайн ажиллаж байгаа брокер агентууд ч бий. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажиллаж байгаа агент бүр салбараа хайрлаж, ёс зүйтэй, харилцааны соёлтой байх үйлчлүүлэгч нь үнэнч шударгаар хөдөлмөрлөж худалдан авагч олж өгсөн гүйлгээг үнэнч шударгаар хөлс шагналыг нь төлж хоёр талдаа сэтгэл ханамжтай үлдэх нь энэ салбарын утга учир нь орших билээ.

зураг