Индэр    
2025 оны 3 сарын 25
Зураг
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

ББСБ-д барьцаанд тавьсан орон сууцыг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Т хариуцагч нэр бүхий компанид холбогдох Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шүүхийн шийдвэр.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа би "..." ХХК-тай 2019 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн №19/18 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулах гэрээнд заасан Баянзүрх дүүргийн, м.кв газар дээр баригдаж байгаа 80 айлын орон сууцны А блок орон сууцны 2 давхрын 47.18 м.кв талбайтай 2 өрөө ....тоот орон сууцыг захиалсан. Энэхүү гэрээгээр захиалсан орон сууцны нийт төлбөр 50,000,000 төгрөг (м.кв-1,050,000 төгрөг)-өөр худалдан авсан. Түүнчлэн орон сууцны үнийг гэрээний 3.2-т зааснаар хугацаанд нь 100 хувь төлсөн боловч "..." ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх орон сууцыг шилжүүлж өгөхгүй байсаар байгаа бөгөөд гэрээний 4.1-д зааснаар уг орон сууцыг 2019.9.30-ны өдөр батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэж өгөх үүргээ биелүүлэхгүй бүтэн гурван жил гаран хугацаа өнгөрөөд байгаа юм. Иргэний хуулийн 110 дугаар 110.1 -д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 243 дугаар зүйлийн 243.1-д “...худалдагч нь эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ”, гэж тус тус зааснаар иргэн Т миний бие худалдан авсан орон сууцаа өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

"..." ХХК-ийн энэхүү үйлдэл нь иргэн миний эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасныг шууд зөрчиж байна. Гэрээний агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд тодорхой заасан хэлцлийг "..." ХХК-тай байгуулсны үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Иймд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй” гэж заасны дагуу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Т намайг Баянзүрх дүүргийн, 16 дугаар хороо, хотхон байрлах, “м.кв газар дээр баригдсан 80 айлын орон сууцны А блок орон сууцны 2 давхар м.кв талбайтай / 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Уг барилга нь 90 хувийн гүйцэтгэлтэй бэлэн болох гэж байсан. Есдүгээр сард хүлээлгэж өгнө гэсэн тул мөнгөө 100 хувь төлсөн. Есдүгээр сарын 15-нд очиход халаалт авсан засал дууссан лифтнээс бусад нь бэлэн болсон байсан. Аравдугаар сард очиход дахиад хүлээгээч гэсэн. Арваннэгдүгээр сард дахиад хүлээ гэсэн. Арванхоёрдугаар сард очиход удахгүй орно цар тахал гарлаа гэсэн. Утсаар холбогдоход санаа зоволтгүй л гэдэг байсан. Хашаатай манаач нь оруулж үзүүлдэг байсан боловч сүүлд очиход манаачгүй цоожтой байсан бөгөөд утсаар асуухад санаа зоволтгүй гэдэг байсан. Тэрнээс хойш 2022 оны наймдугаар сард очиход гэрээ байгуулагдсанаас хойш юм нэмж хийгээгүй байсан. Одоо бидэнд цементийн үнэ нэмэгдсэн тул м.кв-н үнэ нэмэгдсэн гээд байгаа юм. Байрандаа оръё гэхээр оруулахгүй байгаа юм. Уг орон сууц хүн амьдрах боломжтой болсон. Мөнгөө нэмж төл төлөхгүй бол байрыг чинь зарлаа гээд байгаа тул өмчлөгчөөр тогтоолгоно. Зээлийн барьцаанд байгаа гэх боловч баримтыг нь үзүүлээгүй. Материалын үнэ өссөн гэх боловч гэрээ байгуулагдсанаас хойш ажил хийгдээгүй гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй орон сууц байгуулсан үеийн барилгын материалын үнэ ханш гадаад валютын үнэ ханш орон сууцыг барих явцад огцом өсөж (Ж/нь: цементийн үнэ 5 дахин нэмэгдэж өссөн)

Захиалагч нараас татаж авсан мөнгө орон сууцыг барьж дуусгахад хүрэлцэхгүй болж орон сууцыг 70%-д хүргээд зогссон. Энэ үед компани нэр бүхий ББСБ-д хандан 70%-ийн гүйцэтгэлтэй орон сууцыг бүхэлд нь барьцаалж орон сууцыг барьж үргэлжлүүлсэн. Одоо уг орон сууц зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа болно. Иймд барьцаанд буй орон сууцыг өмчлөхөөр тогтоох боломжгүй юм. Нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т нь Баянзүрх дүүргийн 2,036 м.кв газар дээр баригдсан, 80 айлын орон сууцны А блокийн м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь барилгын материалын үнэ нэмэгдсэн, улмаар барилгыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

Зохигчид 2019 оны зургаадугаар сарын 28-ны өдөр 19/18 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэх гэрээ байгуулсан байна.Энэхүү гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн м.кв газар дээр баригдсан, 80 айлын орон сууцны А блокийн м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг чанартай барих, нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч, тохиролцсон 50,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн гэрээний 3.2-т төлбөр бүрэн төлөгдсөн талаар заасан байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Иймд захиалагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч нь нэг талын санаачилгаар гэрээний үнэнд өөрчлөлт оруулах эрхгүй.

Иймд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул хариуцагч нь уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй.

Хариуцагч нь маргаж буй барилгыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэж маргасан. Гэвч энэхүү байдал нь нэхэмжлэгчийн шаардах эрхгүй хязгаарлахгүй боловч барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Т-г Баянзүрх дүүргийн "..." ХХК-ийн 2,036 м.кв газар дээр баригдсан, 80 айлын орон сууцны А блокийн м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

/Энэхүү шүүхийн шийдвэрийн агуулгыг товчлон бичсэн болно. /

 

Эх сурвалж: shuukh.mn

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rebecca Brooklyn [197.155.73.19] Өчигдөр 5 цаг 5 минут
Луйварчдаас миний дижитал валютыг сэргээхэд амжилттай тусалсан Data Forensics Cyber ​​Services-тэй эерэг туршлагаа хуваалцахдаа би баяртай байна. Хэрэв та криптовалютын луйврын хохирогч бол би Data Forensics Recovery Cyber ​​Services-д хандахыг зөвлөж байна. Тэдний ур чадвар, тусламж нь алдагдсан хөрөнгөө сэргээхэд үнэлж баршгүй ач холбогдолтой. Эдгээр луйврын талаар мэдээлэл түгээж, өртсөн хүмүүсийг дэмжицгээе. Өгөгдлийн криминалистыг сэргээх кибер үйлчилгээнд онцгой ажил хийсэнд нь талархаж байна!" Та тэдэнтэй холбогож болно. Имэйл: DataForensicscyberservices@protonmail .com WhatsApp:+1(315)612-1269 Вэбсайт: https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.170] 2025/3/26
гоё гоё
0 | 0 Хариулах
Zochin [66.181.160.40] 2025/3/26
Марч констракшн гээд бас барилгийн компани байна аа олон хүний үйлийг үзэж байгаа ажил нь явдаггүй өчнөөн жил байрандаа орж чадахгүй 5 жил
2 | 0 Хариулах
зочин [66.181.178.147] 2025/3/25
100 хувь төлсөн барилга дээр гэрчилгээ гарахгүй 1 жил боллоо. Барилга нь дууссан компани.
5 | 0 Хариулах
Шударга Шүүх Мандтугай [43.228.130.118] 2025/3/25
Барилгын компаниуд жирийн иргэдийн хүсэл мөрөөдөл дээр тоглож захиалга авч гэрээ байгуулаад, мөнгөө авчихаад албаар барилгаа удаадаг, мөнгөний ханшийг унагаадаг, захиалагч нарыг залхаагаад гэрээний үнээ нэмдэг мөн барилгаа банк, ббсб -д тавиад мөнгө зээлдэг асуудалыг цэгцэлэхэд энэ шүүхийн шийдвэр маш үр нөлөөтэй зөв практик болжээ
9 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [122.201.31.140] 2025/3/25
Одоо үед бэлэн болсон байранд л орж байх хэрэгтэй шүү !
0 | 0 Хариулах
Иргэн [202.131.227.82] 2025/3/25
Төлбөрийн чадваргүй компани барилга эхлүүлээд дуусгаж чадахгүй асуудал үүсэж байна шүү дээ. Энд хяналт тавьдаг улсын байгууллага зөвшөөрлөө өгөхдөө санхүүгийн судалгаа хийж баймаар байгаа юм. Хэн хүссэн нь барилга бариад хүмүүсийг хохироогоод байж болохгүй. Компанийн эцсийн өмчлөгчийг нь хар жагсаалтанд оруулж баймаар байна. Тэгэхгүй бол дахиад нэрээ сольж компани үүсгээд явах юм.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.186.80] 2025/3/25
Ёүүлийн үёд ингэж хохирсон хүмүүс их байна шүүх овоо шийюээд байгаа шүү
2 | 0 Хариулах
mundag [202.126.88.96] 2025/3/25
зөв ш дэээ Шүүх маань. нөгөөө ххк нь ямар хөгийн ллрууд вэ? Дуугүй л өгнө биз
5 | 0 Хариулах
Зочин [202.131.227.213] 2025/3/25
Барилгын компаниуд ингээд новшроод иргэдийг залилах гээд байж болохгүйшдэ. Нэрийг нь сайн зарлаж баймаар юм.Бизнес цэвэр итгэлцэл дээр л явагддаг.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.13.130] 2025/3/25
Байр авсанд баяр хүргье
7 | 0 Хариулах
Chin [66.181.190.216] 2025/3/25
Ogoh heegteishdee
10 | 0 Хариулах